COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ

2019 оны 12 сарын 11

Arslan.mnОнцгой байдлын газрын аврагчид гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амийг аварчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага 2019.12.11-ний өдрийн 05:32 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.  Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:37 цагт очиж, 10 минут ажиллаж галыг унтраасан байна. 

Гал гарч байсан байшинд байсан 10 настай охиныг 7 настай эрэгтэй дүүгийн хамт авран хамгаалж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611481
1 эможи

Зочин
2019-12-11 23:45
keyboard_arrow_up