COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НОЦТОЙ: Accent маркийн автомашин онхолдож зорчигч газар дээрээ нас баржээ

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 11 сарын 08-09-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 397-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, 2019.11.09-ний өдрийн 16:30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг “Оросын булаг” гэх газар /аймгийн төвөөс баруун тийш 40км/ асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй У нас баржээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Улаанбаатар хотод цас орж,  Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр  цасан шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн автотээврийн бүрэн бүтэн байдлаа хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
610358
1 эможи

Зочин
2019-11-11 21:42
keyboard_arrow_up