COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Хүннү эйр” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гэв

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

“Хүннү эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай гэх инженер залуу энэ сарын 13-14-нд шилжих шөнө онгоцон дээрээс хальтарч унасан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, осол гарсан орой MR864 дугаартай Эрээн-УБ чиглэлийн нислэг 23 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууж газрын үйлчилгээ 23 цаг 07 минутад 21 дүгээр зогсоол дээр хийгдсэн байна. Харин 23 цаг 19 минутын үед ажилтан далавчин дээр гарсан бөгөөд 23 цаг 25 минутад онгоцны далавчнаас халтирж унан хүнд бэртэл авчээ.

Түүний үеэл ах өнөөдөр энэ асуудалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Миний дүү “Хүннү эйр” ХХК-д ажилладаг. Энэ сарын 13-14-нд шилжих шөнө онгоцоо хучиж байхдаа унасан. Тухайн үед хамт ажиллаж байсан найзууд нь өргөөд автобусанд оруулсан байгаа юм. Мөн эмч ирээд анхны үзлэг оношилгоогоор “Өндрөөс унасан байх магадлалтай, толгой нь эргэсэн байна” гэж хэлсэн байгаа юм л даа. Гэхдээ түргэн тусламжийн оношилгоогоор гавлын яс нь баруунаас зүүн чих хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай, тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж буруун зүүн хоёр талдаа хэсэгчилсэн няцралттай гэж оношилсон.

Хоёрт, “Хүннү эйр” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй байгаа юм. Яагаад вэ гэвэл хамт ажилладаг найз нөхөд нь ажлын нөхцөл байдлын талаар ярихдаа, бид зориулалтын шат, тоног төхөөрөмж хэрэглэдэггүй, нэгнээ дээшээ өргөж, буулгахдаа гаран дээрээ тосч авж буулгадаг гэж хэлсэн. Харин энэ ослын талаар албан ёсоор нэг ч зарлаагүй, ажилчин нь бэртэл авлаа гэхэд хамгийн түрүүнд ар гэрийнхэнд нь хэл хүргэх ёстой. ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609391
0 эможи

Зочин
2019-10-17 21:29
Зочин
2019-10-17 19:01
keyboard_arrow_up