ГЕГ-аас “Хуурамч мөнгө, паспортыг хэрхэн таних “сэдвээр сургалт зохион байгууллаа
2019 оны 8 сарын 27

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар АНУ-ын монгол дахь элчин сайдын яам, АНУ-ын Сангийн яамны сургагч багш болон Гадаад харилцааны яамны Дипломат аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн нарын хамтарсан “Хуурамч мөнгийг таньж илрүүлэх”, “Хуурамч бичиг баримтыг илрүүлэх”, “Бусдын бичиг баримтыг хуурамчаар ашиглаж байгаа этгээдийг илрүүлэх”, “Хуурамч мөнгөн тэмдэгт, бичиг баримтыг хийдэг будаг тэдгээрийн онцлог шинжүүдийг таних” тухай сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх, зохион байгуулалтын нэгж, Улаанбаатар дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газрын нийт 25 Гаалийн улсын байцаагч нар хамрагдсан юм.
|
Эх сурвалж: ГЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607289
0 эможи
Зочин
2019-08-27 10:58
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:









