COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хурц нарын шүүх хурал үргэлжилж байна

2019 оны 7 сарын 23

Arslan.mn

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан яллагдсан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар болж, түүнийг хорих ангиас авчирснаар шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүн оролцож байна.  Шүүгдэгч нар 10 гаруй өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа. 

Мөн гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцохоор ирсэн. Харин шүүх бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар багтжээ.

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606067
1 эможи

Зочин
2019-07-23 19:23
Шүүх нэр төрөө авилгач луйварчид хулгайчидаас цэвэрлэж авах боломж бүрдэж байна хэр шударга шүүх вэ гэдгийг монголын ард түмэн харж байна даа
keyboard_arrow_up