“И март”-аас шаардлага хангаагүй 83.4 тонн барааг устгажээ
“И март” дэлгүүрт гал гарсанаас болж шаардлага хангахгүй болсон 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн I хороонд байрлах "Скай хайпер маркет" ХХК-ийн "Чингис" “И март” салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын 28 улсын байцаагчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явуулжээ. Тус шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд хамруулжээ. Лабораторийн шинжилгээний хариу гарсаны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэх гэнэ.
Эх сурвалж: НМХГ
|