АНХААРУУЛГА: Дөрөвдүгээр сарын 25-нд өглөө зам хаагдах тул зорчигчид нисэх буудал руу эрт очино уу
2019 оны 4 сарын 20
Монгол Улсын Засгийг газрын 2019 оны 116 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ.
Тус сургуулилалттай холбогдуулан энэ сарын 25-ны өдрийн 07:00-10:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд автозамын хөдөлгөөнийг түр зогсоох юм. Иймд тухайн өдрийн дээр заасан цагийн нислэгээр зорчих иргэд 07:00 цагаас өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байхыг "МИАТ" ТӨХК-аас анхааруулж байна.
"МИАТ" ТӨХК 2019 оны 4 дүгээр сарын 25-ны Пүрэв гарагт Бээжин, Москва, Берлин, Сөүл, Бусан, Хонг Конг хотын чиглэлд нислэг үйлдэнэ.
Эх сурвалж: МИАТ ТӨХК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
602449
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: