Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 4 сарын 07

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.04.01-2019.04.07/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

“Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок ашиглалтад орж, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН алба хаагчид орон сууцтай боллоо

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцны “Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок болох 61 айлын орон сууц /2019.04.04/ ашиглалтад  орлоо. Ингэснээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм. “Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок болох 61 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун болон цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо. 

“НЭГ ХОРОМ“ аян үр дүнгээ өгч гэмт хэргийн гаралт 20 хувиар буурлаа

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх апба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага хамтран сарын хугацаанд “Нэг хором” аяныг өрнүүлснээр үр дүнд хүрсэн байна. Аяны хугацаанд буюу өнгөрсөн сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

 “НЭГ ХОРОМ” жагсаалд 1000 хүүхэд, үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран 2019.03.29-ны өдрөөс 2019.04.05-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд “Нэг хором хүлээ” уриан дор “НЭГ ХОРОМ” аяныг зохион байгууллаа. Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй хүүхдүүд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл, үлгэрийн баатрууд  оролцож, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль-Төв шуудангийн уулзвар-Драмын театр-1 дүгээр сургууль маршрутаар жагсаж явган зорчигч, жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөндөө дүрмээ баримталж, түрэмгийллээр бус хүлээцтэйгээр, сахилга, соёлтойгоор оролцохыг уриаллаа.

Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалт боллоо

Arslan.mn

2019.04.05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн алба, газар, хэлтэс, нэгжийн Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын ажил хариуцсан нийт 61 удирдах алба хаагчид оролцлоо.

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум боллоо

Arslan.mn

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр боллоо. Тус форумд фэйсбүүк группын Хонг Конг, Тайван, Монгол улсыг хариуцсан захирал Жорж Чен, ХХМТГ, ХЗДХЯ, ГБХЗХГ, ЦЕГ, НҮБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож  нийгмийн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцсан үр дүнтэйи хурал боллоо.

Налайх-Гачууртын уулзвар хүртэлх замыг энэ сарын 15-нд хаана

Arslan.mn

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж замыг шинэчлэн засахаар болжээ. Тиймээс хүнд даацын ачааны автомашин болон автобусууд Зуунмодын замаар, бусад нь түр замаар зорчихоор зохицуулалт хийсэн байна.

 “НЭГ ХОРОМ-СПОРТ ӨДӨРЛӨГ”-ийг  амжилттай зохион байгууллаа 

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу танхай, зодоон, гэр бүлиийн хүчирхийллийн гэмт хэргийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг заах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сард ухууллага нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг аян хөдөлгөөн хэлбэрээр зохион байгуулдаг. Харин аяны хаалтын арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Цагдаагийн байгууллагатай хамтран УУР БУХИМДАЛЫГ УУЧЛААРАЙ гэдэг үгээр сольж УХААЛАГ ЗАЛУУС-АМЬДРАЛ АВАРНА гэдэг уриан дор “НЭГ ХОРОМ-СПОРТ ӨДӨРЛӨГ” болгон амжилттай зохион байгууллаа. 

Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэглэлийг илрүүллээArslan.mn

Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг гурван бүлэг зургаан этгээдийг цагдаа нар өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө дайчлан баривчилаа.

Нийслэлийн цагдаагийн газар /НЦГ/-ын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгууллаа.

Дорнод Аймгийн Цагдаагийн газар 2019 он нэгдүгээр улирлын “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН” -ийг зохион байгууллаа 

Arslan.mn

Дорнод Аймгийн Цагдаагийн газрын 2019 оны 01 дүгээр улирлын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн” 2019 оны 04 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр өдрийн турш Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр 2019 онд сахилга хариуцлагын зөрчил дутагдалгүй ажиллаж буй алба хаагч нарт “Талархал” хадгалуулан, сахилгын зөрчил гаргасан алба хаагч нарт “Албан шаардлага” гардууллаа.

Тѳв аймгийн Замын цагдаагийн алба хаагчид тодорхой цэгүүдэд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж ажиллалаа

Arslan.mn

Тѳв аймаг дахь Цагдаагийн газрын Лүн сумын замын цагдаагийн алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрийн тодорхой цэгүүдэд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж ажиллалаа. Энэ үед илэрсэн зѳрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцож байгаа тул жолооч таныг хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж явахыг Тѳв аймаг дахь ЦГ-ын Лүн сумын замын цагдаагийн хяналтын постноос анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймагт зохион байгуулж буй "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд  сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Дагвадорж, Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Лхагвасүрэн нар оролцлоо.

Төв Аймаг Цагдаагийн газраас цагдаагийн алба хаагчдыг  элэгний В, С вирусын шинжилгээ, вакцинжуулалтад хамрууллаа

Arslan.mn

Төв Аймаг Цагдаагийн Газраас “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин, тандалт судлалын төвтэй хамтран алба хаагч, ажилтнуудыг элэгний В, С вирусын шинжилгээ, вакцинжуулалтад хамрууллаа.

Дундговь аймаг дахь цагдаагийн газар "МАЛЧИН ТАНД ОЙРХОН" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулав

Arslan.mn

Дундговь аймаг дахь цагдаагийн газар малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сайнцагаан сумын ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран "МАЛЧИН ТАНД ОЙРХОН" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээний хүрээнд тус сумын 1 багийн 77 малчин өрхүүдэд малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, малчдын 3 бүлэг нөхөрлөлийг шинээр байгуулж, "МАЛЧИН ЛАВЛАХ 109" утас болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэгийг тарааж ажиллалаа.

Дундговь аймаг дахь Замын цагдаагийн тасаг иргэдийн худалдан авсан тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийлээ

Arslan.mn

Дундговь аймаг дахь Замын цагдаагийн тасаг Авто тээврийн төвтэй хамтран 2019.04.02-ны өдөр аймгийн төв дээр төмрийн хаягдал худалдан авдаг байгууллага, иргэдийн худалдан авсан тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийлээ. Шалгалтаар иргэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Авто тээврийн төвөөс хасалт хийлгэхгүй худалдаж байгаа зөрчилүүдийг илрүүлсэн байна.

Дундговь аймгийн хэмжээнд гэмт хэрэг 36.8 хувиар буурсан байна

Arslan.mn

"НЭГ ХОРОМ" хөдөлгөөний үр дүнд Дундговь аймгийн хэмжээнд "ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ" 36.8  хувиар буурсан үр дүн гарсан байна. 

Сэлэнгэ Цагдаагийн  газраас "Хүүхдийн хүмүүжилд жолооч аавуудын үүрэг, оролцоо" сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Arslan.mn

Сэлэнгэ Цагдаагийн  газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар сумын төвд такси үйлчилгээ болон хот, сум хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг 100 жолооч нарт "Хүүхдийн хүмүүжилд жолооч аавуудын үүрэг, оролцоо" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Дорнод Аймгийн Цагдаагийн  газар “ИРГЭДИЙГ УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ”-г нэвтрүүлэн ажиллаж байна 

Arslan.mn

Дорнод Аймгийн Цагдаагийн  газар нь 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” жил болгон зарласантай холбогдуулан “Иргэдийг угтах үйлчилгээ”-г энэ оны хоёрдугаар сараас эхлэн, иргэдийг угтан авч, Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан, хэвшүүлэн ажиллаж байна.  Энэ ажлын хүрээнд албаны болон амины шаардлагаар Цагдаагийн газарт зорьж ирсэн 1200 гаруй иргэдэд соёлч ажиллагааг эрхэмлэн үйлчилж ирсэн нь зорилтод жилийн хүрээнд үр дүнгээ өгсөн ажил болжээ.

Дорнод Аймгийн цагдаагийн газраас “ДҮРЭМЧ-ЦАГДАА” тэмцээнийг зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн газрын алба хаагчдын тээврийн хэрэгсэл жолоодох мэргэжлийн ур чадварыг сайжруулах, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн мэдлэгийг шалгаж жолооч, алба хаагчдыг зам тээврийн осол, гэмтэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод Аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг “Хөдөлгөөний соёл” авто сургуультай хамтран “Дүрэмч-цагдаа” тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй алба хаагчдад гэнэтийн хэлбэрээр үзлэг шалгалт хийж, замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалтанд нийт бие бүрэлдэхүүнийг хамрууллаа.

Дорнод Аймгийн Цагдаагийн газраас   алба хаагчдын дунд АЭРОБИКИЙН  тэмцээн зохион байгууллаа

Arslan.mnДорнод Аймгийн Цагдаагийн Газраас Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний дунд 2019 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, “Эрүүл-цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, алба хаагчдын дунд эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Аэробик”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 04 сарын 03-ний өдөр зохион байгууллаа.

Дорнод аймгийн Цагдаагийн газраас ахлагч бүрэлдэхүүний дунд “АЛДААНААС СУРАЛЦАХ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгууллаа

Arslan.mn

Дорнод Аймгийн Цагдаагийн Газраас тус газрын даргын баталсан хуваарийн дагуу ахлаг бүрэлдэхүүний 2019 оны 1 дүгээр улирлын сахилга, ёс зүйн байдлыг дүгнэж, цаашид алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, алдаан дээрээ суралцах, хамт олны нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний дунд “Алдаанаас суралцах нэгдсэн зөвлөгөөн”-ийг батлагдсан удирдамжын дагуу зохион байгууллаа.  Зөвлөгөөний хүрээнд алба хаагчдад Цагдаагийн албаны тухай хууль, Албадан эрүүлжүүлэх тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Албадан эрүүлжүүлэх” /код 629/, “Биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх заавар” сургалт, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан алба хаагч нараас алдаан дээрээ суралцах сургалт, “Ахлагчийн зөвлөл”-өөс 2019 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайланг танилцууллаа.

Дорнод аймгийн "Нээлттэй утас 70582233"-т  Цагдаагийн газрын дарга, ажилтнууд  ажиллалаа

Arslan.mn

Дорнод аймагт “НЭЭЛТТЭЙ УТАС – 7058-2233” дугаарын утас, “Иргэд хүлээн авах төв”-д, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтсийн удирдах ажилтнууд 7 хоног бүрийн Пүрэв гарагт баталсан хуваарийн дагуу ажиллаж байна. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр  аймгийн Цагдаагийн газрын дарга ажиллаж иргэдэд мэдээлэл өгсөн байна.

Орхон аймаг дахь Цагдаагийн газар "Сахилга, хариуцлагын зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа

Arslan.mn

Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2019 оны 01 дүгээр улирлын "Сахилга, хариуцлагын зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгалаа

Arslan.mn

Энэ долоо хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт ноцтой хоёр зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон хэргүүд тус тус бүртгэгдсэн  байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601983
3 эможи

Иргэн
2019-04-08 10:46
Цагдаагийн дарга та авлиг , ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөн гэж цагдаагаас халсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга байсан Цэргийнхүү гэдэг нөхөрийг ямар учраас Цагдаад авч Баянгол дүүргийн цагдаагийн дарга болгосон юм вэ? Цэргийнхүү нь авлиг,ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөнийг цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоосон тул цаглаагаас халлаа гэж хэвлэл мэдээлэлийн улсуудыг байлгаж байгаад мэдээлсэн мэдээлэл хэвлэлийн архивт байна. Цагдаагийн дарга хууль сахмулагч биш хууль завхаруулагч болчихооод яаж хууль сахиул гэж хэлж чадаж байна вэ? Энэ хууль завхаруулагч ,хор найруулагч , шантажингуулаас нараас хэзээ салах вэ?
keyboard_arrow_up