COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЯЛЛАГДАГЧ Ц.АМГАЛАНБААТАР АНХ ӨГСӨН МЭДҮҮЛГЭЭСЭЭ БУЦАЖ ЭХЭЛЖЭЭ

2019 оны 2 сарын 19

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Уг хэрэг анх 1998 оны аравдугаар сард гарсан. Харин өнгөрөгч 2017 оны дөрөвдүгээр сард Улсын дээд шүүхээр эцэслэн ял оноож улмаар шүүгдэгч нар хорих ялынхаа 23 жилийн хаалттай хорих ангид буюу ШШГЕГ-ын харъяа 405-р ангид эдлүүлэхээр шийдвэр гарсан юм.

Arslan.mn

Гэхдээ уг хэргийг шийдэхдээ зөвхөн гүйцэтгэгч нарыг ялласан. Харин захиалгаар хөнөөсөн гэх шүүхийн тогтоол уншсан хэдий ч захиалагч тодоохойгүй хэвээр байгаад иргэд гүйцэд шийдэхийг хүссэн хүлээлттэй хэвээр байна.

Гэхдээ Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийн гүйцэтгэгчид. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч нарыг шалгаж эхэлсэн” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ц.Амгаланбаатар 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн талаар ноцтой мэдээлэл гарч эхэлсэн.

Яллагдагч Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр хоригдож байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдад С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэдгээ анх мэдэгдсэнээр энэ хэргийг үйлдэгчид тодорхой болсон байдаг.

Одоогоор Тахир соёотод ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын захидалтай холбоотойгоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Энэ талаар яллагдагч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа нэгэн хэвлэл ярилцлага өгөх үеэрээ: Ц.Амгаланбаатар миний хүүд “Та нарыг худлаа хэрэгт гүтгэсэн гэдгээ хэлнэ. Хэргийн талаар үнэнийг дэлгэнэ” гэж хэлсэн гэсэн. “Би хүүгээ хилс хэрэгт хэлмэгдэж байгаа гэдгийг баримттайгаар удаа дараа олон нийтэд мэдэгдэж байсан. Ц.Амгаланбаатар өгсөн мэдүүлгээсээ буцсан талаар надад ямар нэгэн мэдээлэл алга байна. Харин саяхан миний хүүг эхнэр, хүүхэд нь эргэж очсон. Тэр үеэр Ц.Амгаланбаатар миний хүүг ар гэрийнхэнтэйгээ уулзаж байгааг харсан гэсэн. Тэгээд “Ахаа, танай хүүхдүүдийг хараад би бүх юмыг ойлголоо. Та нарыг худлаа хэрэгт гүтгэсэн гэдгээ хэлнэ. Хэргийн талаар үнэнийг дэлгэнэ” гэж хэлсэн гэсэн. Надад тийм л зүйлийг хүү минь ярьсан” гэжээ.

Ийнхүү яллагдагч Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж эхэлснээр хуулийн байгууллагийнхан уг хэргийг дахин шалгаж болзошгүй бөгөөд захиалагчийг нийтэд ил болгох хүлээлт нийгэмд үүсээд байна.

 М.ГҮНБИЛЭГТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
7
600356
12 эможи

xohza9yow7
2020-02-08 05:19
Зочин
2019-02-21 12:25
Талийгчийн хэрэг илрэх нь угаасаа худлаа болсон байхаа. Ум сайн амгалан болтугай.
Зочин
2019-02-21 08:56
Мэдүүлэг нь худлаа болоод шинэ нөхцөл байдал үүсдэг юм би ш үү мал аа
БАТ
2019-02-19 18:53
МЭДҮҮЛЭГЭЭС БУЦСАН ГЭДЭГ НЬ ХЭРЭГИЙГ ДАХИН ШАЛГАХ СЭРГЭЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ . ХАРИН ШИНЭЭР НѲХЦѲЛ БАЙДАЛ ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛД ХЭРЭГИЙГ ДАХИН ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛ БОЛДОГ !!!
erka
2019-02-19 13:47
ene hereg chni anhnaasaa abhuulaad elbegdorjiin nairuulgaar ybsan ed shuu de elbegdorj buh umiig medej baigaa barag ooroo orootsoldson baihad magadgui nobsh eronhiilogchoosoo buuhaasaa omno toriin buh huchnii baiguulgiig ter dundaa tagnuuliin baiguulgiig ajluulsan estoi buzariin eronhiilogch baisan bna hairan saihan zaluuchuud helmegdej duuslaa
niislel
2019-02-19 12:13
энэ их аймар нөхөр 16 настай байхдаа таксины жолоочийг 86 ХУТГАЛЖ АЛСАН ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ АРД ТҮМЭЭЭЭН
Зочин
2019-02-19 12:04
uiliin ur gej baidag bololtoi. hezee negen tsagt unen ilerne shv dee
Зочин
2019-02-19 12:00
Uurd naanaa jangaa ireerei aluurchin lalraa
Зочин
2019-02-19 11:49
зөөөзөөө
Зочин
2019-02-19 11:44
Энхболд унасан юм биш юм юмны учир занги тайлагдах шинжтэйдэг шүү. МАН 60тэрбүмын бичлэгт байгаа хүмүүс яагаад зүгээр алхаад яваад байна. Эрхэм сэтгүүлч үний талаар мэдээлэл бичнэ үү баяраллаа.
SDA
2019-02-19 11:41
Muu pizda
R
2019-02-19 11:36
Муу шоронгийн хадаас мэлзэнэ гэнээ. Тоглоомтой муу гичий вэ.
keyboard_arrow_up