COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

2019 оны 1 сарын 30

Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Arslan.mn

2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгджээ.

Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн.

Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгджээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599852
0 эможи

ec5oag00pg
2020-02-08 05:16
keyboard_arrow_up