Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 1 сарын 27

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт /2019.01.21-2019.01.27/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд сайн үйлсийн аян өрнүүлж

ЭХЭМҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан удирдах ажилтнууд сайн үйлсийн аяныг санаачлан, ЭХЭМҮТ-д шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Сайн үйлсийн аяныг зохион байгуулсан удирдах ажилтнуудыг төлөөлөн ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал  нийт 6 төрлийн 10 орчим тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-ийн дэд захирал Ц.Алтантуяад хүлээлгэн өглөө. Энэхүү сайн үйлсийн аянаар нийт 7 сая 500 мянган төгрөг цугларсан бөгөөд хүүхдүүдийн өдөр тутмын тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй хүчилтөрөгчийн концентратор, судас тодотгогч, утлагын аппарат, дуслын автомат шахуурга, фото аппарат гэх мэт тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ. 

Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр нийт удирдах ажилтнуудад үүрэг чиглэл өгч, 2018 онд манлайлан ажилласан удирдлагуудыг шагналаа 

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт,  зөвлөгөөн энэ сарын 23-аас 25-ыг дуустал гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, “Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх арга зүй”, “Удирдах ажилтны сэтгэл зүйн бэлтгэл”, “Алба хаагчийн сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварт нөлөөлөх нь” сэдвээр мэргэжлийн байгууллагын багш нар хот, хөдөө орон нутгийн нийт 140 гаруй удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа.  Зөвлөгөөний төгсгөлд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,  Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, 2018 онд манлайлан ажилласан байгууллагын удирдлагуудыг шагналаа. “Байгууллагын  соёлыг дээшлүүлье”  аянд идэвх санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, тэргүүн байранд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, дэд байранд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, гуравдугаар байранд Архангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа  Э.Золбаатар нар тус тус шалгарлаа. “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэхэд  идэвх, санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, тэргүүн байрт  шалгарсан Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл,шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа,  дэд байрт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Гансүх,  гуравдугаар байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг нар тус тус  нар шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа. 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хангахад идэвх санаачлага, үр бүтээл гарган ажиллаж,  байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ерөнхий дүнгээр хангалттай үнэлэгдэн, аймаг дахь цагдаагийн газар,  хэлтсүүдээс Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа А.Батбаяр нар шалгарлаа. 

Олны анхааралд байгаа хүний амь нас хохирсон хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ

Arslan.mn

ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал “Дорноговь аймгийн Зүүнбаян дахь эмнэлэгт байлдагч нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Улмаар мөрдөгч хуулинд заасны дагуу цогцсны гаднах үзлэг хийж, хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Тухайн өдөр цэргийн ангид болсон үйл явдлын талаар мэдүүлэг авч, шалгахад цэргийн алба хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн байдал тогтоогдсон. Энэ нь үхэлд нөлөөлсөн үү гэдгийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага дүгнэлт гаргана. Цэргийн анги, байгууллагын дотоод дэг журам зөрчигдсөн. Үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ротын захирагчид танилцуулсан. Улмаар зөрчилтэй байдлыг илрүүлэхээр цэргийн алба хаагчдыг гадна талбайд бэлтгэл сургуулилт хийлгэсэн гэсэн тайлбар өгсөн. Энэ нь дүрс бичлэгт үлдсэн байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан. Ээлжийн ахлагчаас цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Энэ үйлдэл цэргийн алба хаагчийг үхэлд хүргэсэн үү гэдгийг нягталж шалгана” гэв. Цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаагч нас барсан энэ үйлдэл дээр бусдыг санаатай алах, хүнийг алах гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналыг прокурорт тавьсан байна. Мөн хэрэгт холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ. Мөн Ч.Чамин-Эрдэнийн шалгалтын ажиллагаа дууссан. Хохирогчийн талаас өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй биелчлэн танилцсан. Энэ хэргийг хувийн байдал, хань харилцаа, хэн хэн хамт байсан талаар өргөн хүрээтэй гурван сарын хугацаанд шалгаж ажиллаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шалгахгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Тодорхой сэжиг таамгудыг шалгасан ч тийм асуудал тогтоогдоогүй. Энэ хэрэгт хэн нэгэн хөрөнгө чинээтэй албан тушаалтан нөлөөлсөн зүйл байхгүй. Бид хэн нэгний нөлөөнд автаж хүний амь нас хохирсон хэрэг дээр нотлох баримтыг нуувал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хэргийн оролцогч нарыг нэр дурдах боломжгүй буюу сэжигтнээр тооцох үндэслэл бүхий  гэм буруутай хүн тогтоогдоогүй" гэлээ.

Л.АМАРМӨРӨН: Хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авсан бол энэ нь эрүүгийн гэмт хэрэг

Arslan.mn

Сар шинийн баяр дөхөж буй энэ үед хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт ихэсч байгааг цагдаагийн газраас сэрэмжлүүлж буй. Иймд гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "Цагаан сарын баяр болох гэж буй тул Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 07 дугаар тушаалаар “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн зохиож байгаа. Энэ нь баярын өдрүүдэд үйлдэгддэг хулгай, дээрэм, залилангийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой. 2019 он гарснаар эхний 14 хоногийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 19900 гаруй гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс хулгайлах төрлийн 309 дуудлага ирсэн. Түүнчлэн иргэдийн орон байранд халдсан 150, автомашинд халдсан 60, аж ахуйн нэгжид халдсан 39 нь дуудлага бүртгэгдсэн бол халаасны хулгайн 19, автомашин алдагдсан дөрвөн гэмт хэрэг гарсан. Зарим үнэд хүрэх зүйл хулгайлсан иргэд зарахаасаа илүү ломбардад тавьж, эсвэл ченжүүдэд зарж байна. Малын хулгай хийсэн хүмүүс ихэвчлэн хүний хөл ихтэй зах худалдааны төвүүдэд аваачиж өгдөг. Бидний зүгээс хулгайлсан эд зүйлийг нь авч байгаа буюу энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлж байгаа ченжүүдтэй тэмцэж худалдаачидтай уулзалт хийсэн. Мөн хулгайн эд зүйл худалдаж авахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг удирдлагуудад нь санал болгосон. Учир нь энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн 18.6-т заасан мөнгө угаах төрлийн гэмт хэрэг юм. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэдгийг онцоллоо. 

Садар самууныг сурталчилсан мэдээлэл байршуулдаг 15 фэйсбүүк группийг хаажээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос фэйсбүүк компанид садар самуун агуулгатай фэйсбүүк группуудыг хаалгах хүсэлт хүргүүлсэнийг Фэйсбүүк компани хүлээн авч олон гишүүнтэй 15 группийг хаасан хэмээх хариу ирүүлжээ. ‬Фэйсбүүк компаний мэдээллээр манай улсын иргэдийн фэйсбүүк хэрэглээний сарын дундаж үзүүлэлт азидаа нэгт буюу дунджаар 2.1 сая хүн тогтмол хэрэглэдэг, харин цахим аюулгүй байдлыг хангах тал дээр эсэргээрээ эрсдэлтэй орны тоонд багтсан аж. Манай улсад 2017 онд цахим орчиноос үүдэлтэй 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний 6 сарын байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж өссөн байна. Энэ тоо зөвхөн цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдэж, шалгагдсан тоо баримт юм. 

Б.БАЯНМӨНХ: 2018 онд бүртгэгдсэн залилах гэмт хэргээс “Гадаад руу виз гаргаж өгнө” гэсэн хэрэг ихээр үйлдэгдсэн

Arslan.mnБаянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 1 дүгээр сарын 21-ийг хүртэл 14 хоногийн хугацаанд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ талаар тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” гэсэн хэсэгчилсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд тасгийн алба хаагчдын хүчээр, ямар нэг төсөвлөсөн зардалгүй зохион байгуулж байна. Энэхүү хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулах болсон гол шалтгаан нь гэвэл 2017 онд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Залилах” гэмт хэрэг 220 бүртгэгдэж байсан бол 2018 онд “Залилах” гэмт хэрэг 546 бүртгэгдэж 1,4 дахин өссөн тоо мэдээ гарсан. Дээрх тоон үзүүлэлтээс харахад тус гэмт хэргийн өссөн дүнтэй мөн ижил иргэн хохирсон гэсэн үг. Тэгэхээр тус тасгаас ЭХХШТХ, ГХУСТХ, ЦАТХ-ийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хууль сурталчлах, нэг ч гэсэн иргэнийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгууллаа" гэлээ. 

Зочид буудлуудыг камержуулж байна

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газраас насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор зочид буудлуудыг камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр болжээ. Тухайлбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгж иргэн 50 метрээс доторх оршин суугаа, үйл ажиллагаа эрхэлж буй газартаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хэдий зочид буудал хувь хүний өмч хөрөнгө боловч нөгөө талаасаа энэ үүргээ биелүүлэх ёстой юм. Цагдаагийн байгууллагаас зочид буудлуудад шаардлага хүргүүлж байна. Зарим зочид буудал ор нэр төдий бүдэг, бүрзгэр камер тавих асуудал гардаг. Тиймээс стандартын шаардлагад нийцсэн камертай байх талаар ч анхаарч ажиллаж байгаа аж.

Монгол Улсын 167 иргэн гадаадад ял эдэлж байгаагаас хулгайлах хэрэгт ял эдэлж байгаа 73 иргэн байна

Arslan.mn

Монгол Улсын иргэд гадаад улсад аялах, зорчих, ажиллаж амьдрах явдал нэмэгдэж байгаа энэ үед гадаад улсад гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирох байдал ихсэх хандлагатай байна.  Ялангуяа гадаад улсад гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл хүлээх нь өөрийн нэр төр, ахуй амьдралдаа хар толбо бий болгож байгаагаас гадна улс орныхоо нэр хүндийг унагааж, энэ нь бусад иргэд хууль журмын дагуу зорчих нөхцөлийг хүндрүүлэх шалтгаан болж байна. Судалгаанаас үзэхэд 2018 онд Монгол улсын 349 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдон саатуулагдаж шалгагдсанаас 142 иргэн хулгайлах гэмт хэрэгт шалгагдсан. Тухайлбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 253 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас, хулгайлах хэрэгт 109 иргэн, Бүгд Найрамдах Солонгос Улсад 26 иргэн шалгагдсанаас, хулгайлах хэрэгт 5 иргэн, Оросын Холбооны Улсад 8 иргэн шалгагдсанаас, хулгайлах хэрэгт 6 иргэн,Тайвань, Сингапур, Тайланд улсад тус бүр 6 иргэн шалгагдсанаас, бүгд хулгайлах хэрэгт тус тус шалгагдсан байна. Гадаад улсад ял эдэлж байгаа  Монгол Улсын 167 иргэн байгаагаас хулгайлах хэрэгт ял эдэлж байгаа 73 иргэн байна. Монголын үндэсний баяр цагаан сар болох гэж байгаатай холбоотой БНХАУ руу худалдаа наймаа хийхээр зорчиж буй иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, хулгайн гэмт хэрэгт өртөж хохирох нь нэмэгддэг тул иргэн та биедээ их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэл, эд зүйл авч явахгүй байх, халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар 16 тооны адууг хулгайлан, хогийн цэгт нядалж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүллээ

Arslan.mn

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 16 тооны адууг хулгайлан, хогийн цэгт нядалж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал энэ сарын 18-ны 03:00 цагийн орчим хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын иргэн Б-ийн 16 тооны адууг Архангай аймгийн харъяат иргэн С гэгч нь хулгайлан тууж авчран Дархан сум Малчин баг дахь хогийн цэгийн орчим Дархан-Уул аймгийн харъяат Г, А, А, Ш нартай бүлэглэн нядалж байсныг илрүүлсэн байна. Хэргийн холбогдох ажиллагааг хийн материалжуулж, харъяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн бөгөөд дээрх хээлтэй гүүний хээлийг нь гарган хаясан байжээ. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас малын хулгай болон бусад төрлийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн чанартай зам, төвөөс алслагдсан захын хорооллуудаар нэмэгдэл эргүүл хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

НЦГ-ын Мөрдөн шалгах газар, Нийтийн хэв журам хамгаалах газар хамтран сургалт зохион байгууллаа

Arslan.mnНийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Нийтийн хэв журам хамгаалах газар хамтран 2019 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд хороо хариуцан ажиллаж байгаа нийт хэсгийн байцаагч нарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг халуун мөрөөр илрүүлэх, таслан зогссох чиглэлээр хийж байгаа ажилд дэмжлэг үзүүлэн объектын судалгааг иж бүрэн хийж гүйцэтгэхийн ач холбогдолыг ойлгуулах, сурган дадлагажуулах, эд зүйл худалдан авч, зарж борлуулдаг цэгүүдэд тавьж байгаа хяналт, хяналтын камергүй эмзэг цэг, аж ахуй нэгж байгууллагуудыг камержуулахаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилгоор сургалт зохион явуулж, алба хаагчидтай санал солилцлоо.

"Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг, мэдээлэл өгч байна 

Arslan.mn

Нийслэл хотод 2018 онд халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 4.050 бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1160, гэмт хэргийн шинжтэй 2890 байна. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өмнөх онтой харьцуулахад харьцуулахад 79 нэгжээр буюу 8.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 1727 нэгж буюу 42.6 хувь нь гудамж талбайд, 991 нэгж буюу 24.4 хувь нь автобусны буудал дээр, 588 нэгж буюу  14.5 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэлд, 305 нэгж буюу 7.5 хувь нь зах худалдааны төвд, 339 нэгж буюу 8.3 хувь нь үйлчилгээний газар,  83 нэгж буюу 2 хувь нь эмнэлэг дээр, 17 нэгж буюу 0.4 хувь сургууль дээр тус тус үйлдэгдсэн. Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд тухайн автобусны камерын хяналтын бүрэн бүтэн байдлыг бүрэн хангуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулах, сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг нийтийн тээврүүдэд наах, иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бусад ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажилласан. Гэмт хэргийн замаар алдагдсан гар утсыг зарж борлуулж, далд эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа этгээдүүд болох ченж буюу гар дээрээс худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох, гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шинэчлэн батлагдсан Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг сурталчлан ажиллаж байна.

Замын цагдаагийн газрын харьяа нэгжүүдийн албаны автомашинуудад үзлэг, шалгалт хийлээ

Arslan.mn

Үндэсний уламжлалт “Сар шинийн баяр”-ыг угтаж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын харьяа хэлтсүүдийн албаны автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, дагалдах хэрэгсэл, тусгай тоноглолыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулж албаны бэлэн байдлыг хангуулах зорилгоор үзлэг, шалгалт хийлээ. Үзлэг шалгалтанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн ерөнхий шаардлага стандарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Бэлгэ тэмдэг түүнийг хэрэглэх” журам,  “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх” журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Замын цагдаагийн газрын харьяа 10 хэлтсийн нийт 52 тээврийн хэрэгсэл хамрагдаж, хариуцсан алба хаагчид өөрийн биеэр автомашинаа хамруулж идэвхитэй оролцсон. Мөн Замын цагдаагийн газраас үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулахад анхаарч ажиллаж байна.

ЦООХОР ИРВЭС-г хууль бусаар товчоогоор гаргах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа

Arslan.mn

Энэ сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эмээлт" шалган нэвтрүүлэх товчоогоор хууль бусаар Цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үйлдэл дээл нь барьсан байна. Дэлхийн нэн ховор амьтаны жагсаалтанд орсон тус цоохор ирвэсийг prius 30 авто машинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нар Сонгинохайрхан дүүрийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгагдаж байна. Шалгалтын явцад нарийвчлан шалгаж дээрх этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх болон холбогдох бүх төрлийн зөрчлүүдийг нь шалгаж, хариуцлага ногдуулах юм байна.  "Сар шинэ 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүх товчоо, хилийн боомтууд дээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2019-01-23/ “Хүч” спорт хорооны заланд Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнээр эхэллээ. Тэмцээнд 12 багийн 140 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын Сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эздээр цагдаагийн хурандаа Б.Даваажав ахлагчтай 3 дугаар баг тодорлоо. Дэд байрт цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал ахлагчтай 1 дүгээр баг тамирчид, гутгаар байрт хурандаа Д.Отгонжаргал ахлагчтай 4 дүгээр баг тамирчид тус тус  шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. "Шилдэг тоглогч"-оор Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа, "Шилдэг довтлогч"-оор Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Д.Ганзориг, "Шилдэг холбогч"-оор Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар нар шалгарлаа.

Хашаандаа зоорь ухаж, хулгайлсан малаа төхөөрдөг байсан гэмт этгээдүүдийг баривчиллаа

Arslan.mn

Аймаг дамнан мал хулгайлдаг бүлэглэлийг саяхан илрүүлсэн. Тэгвэл үүнээс ч том хулгайчдыг цагдаагийн байгууллага саатуулжээ. Тэд тамга тэмдэгтэй, хашаа, зоорь сав, хамгаалалтын албатай гээд бүхэл бүтэн аж ахуйн нэгжийн хэмжээнд хүрсэн байна. Сэжигтнүүдийг Төв аймгийн Эрдэнэ сумаас баривчиллаа. Энэ үйлдлийг “Сар  шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  ЭЦА-ны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид болон Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлсэн байна.  Мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг дээрх бүлэглэл  амбаартай  портер, пирус машин зэрэг автомашин ашиглаж дээрх хулгайн хэргээ үйлджээ. Үүнээс гадна өнгөрсөн оны 10 сараас эхлэн тэд бусдын малыг бэлчээрт "зээрчлэн" төхөөрсөн  зэрэг 10 гаруй үйлдлээ хүлээсэн байна. Дээрх хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хулгай хийх арга барил үйлдэл нь ноцтой. Учир нь тэд таны харж байгаа битүү бүхээгтэй автомашин, суудлын жижиг тэрэг зэргээр тоноглогдсон. Ингээд тэд хөдөөгүүр  яваад бусдын бэлчээрт яваа малыг амьдаар нь хулгайлж битүү бүхээгтэй машинд ачаад Налайх дүүрэгт байрлах таны харж байгаа энэ ухаж бэлтгэсэн зооринд төхөөрдөг байна. Ийм үйлдлээр тэд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсныг урьдчилсан байдлаар цагдаагийн байгууллага тогтоогоод байна.

Сар шинийн баярыг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчиллээ

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал: Тээврийн хэрэгслийг энэ сарын 26, 27 болон хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны бямба гарагуудад, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны ням гарагдуудад хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон. Мөн дэнжийн мянгын Хүчит шонхор худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойшоогоо нэг чигийн хөдөлгөөнд орно. 

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлдвэрийн газрууд БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ иргэдэд танилцууллаа

Arslan.mn

Монгол улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Хууль зүй дотоод хэргийн салбарын улсын төсөвт өрхийн өмчит аж ахуй нэгжийн үйлдвэрүүдийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Уг арга хэмжээнд цагдаагийн байгууллагаас оролцож, иргэд олон нийтэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599726
0 эможи

h1j3eknimi
2020-02-08 05:16
rjy1axzymr
2020-02-08 04:44
keyboard_arrow_up