COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Бид уучлахгүй” хөдөлгөөн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага боллоо

2019 оны 1 сарын 23

“Бид уучлахгүй” цахим жагсаалд нэгдсэн залуусын төлөөлөл албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, “Бид уучлахгүй” ТББ болсон байна. Энэ талаар хөдөлгөөний залуус өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг хэлэхдээ: “Өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын тусгай сангийн зээлтэй холбоотойгоор цахим орчинд “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хөдөлгөөн маань албан ёсоор хуулийн этгээд болж, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага боллоо. Засгийн газрын тусгай сангийн зээлтэй холбоотой мэдээллийг анх гурван нээлттэй мэдээлэлд тулгуурлаж илрүүлсэн. Үүнд Шилэн дансны хуультай холбоотой датад тулгуурласан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй дата, Авлигатай тэмцэх газрын хөрөнгө оруулгын мэдүүлгийн сайтаас иргэд өөрсдөө мэдээллийг хайж, Монголд авлигын хэргийг ингэж илчилж болдог гэдэг сэдлийг өгсөн. Ирэх сарын 15-нд төрийн 40 мянган албан тушаалтан Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлнэ. Өнөө өглөө авсан мэдээгээр 15 мянган албан хаагч бүртгүүлсэн, УИХ-ын 76 гишүүнээс хоёр нь дөнгөж хөрөнгө орлогын мэдээгээ өгсөн байна. Тиймээс төрийн байгууллагуудын мэдээлэл, тэтгэлэгт хөтөлбөрүүд, сонгон шалгаруулалтыг нээлттэй болгохыг шаардаж ажиллана “ гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599594
0 эможи

2uklbghtg4
2020-02-08 05:15
keyboard_arrow_up