COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 1 сарын 02

Өнгөрсөн долоо хоногт /2018.12.24-2018.12.30/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шилдэг алба хаагчдад шагнал гардууллаа

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ШИЛДЭГ алба хаагчид ТОДОРЛОО Arslan.mn
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 12 сарын 28-ны өдөр ЦЕГ-ын Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль сахиулах салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан алба хаагч, ажилтнуудыг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав гардуулсан юм. Мөн ХЗДХ-ийн сайдын тушаалаар Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Цагдаагийн алдар, Хүндэт жуух бичгээр дөрвөн алба хаагчийг шагналаа.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл үр бүтээл гаргаж ажилласан алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, хугацааны өмнө цол гардуулав. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Эрдэмсайханыг “Арван тавны цагдаа”-аар өргөмжилж, хантааз, талгай, энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал гардуулсан нь онцлог үйл явдал байлаа.

Нийслэлийн цагдаагийн газрын 2018 оны тайлангийн хурал боллоо

ФОТО: Нийслэлийн цагдаагийн газрын 2018 оны тайлангийн хурал боллоо Arslan.mn
Нийслэлийн цагдаагийн газар 2018 онд Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, оны “Бүтээлч хамт олон”, хөдөлмөрийн тэргүүн, ажил мэргэжлийн шилдэг болон оны онцлох ажилтнуудаа шалгарууллаа. Мөн оны тэргүүний хамт олноор Нийтийн хэв журам хамгаалах газар, хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар 6, ажил мэргэжлийн шилдэг алба хаагчаар 10, оны онцлохоор 3 алба хаагчийг тус тус шагнаж урамшуулсан байна. 

Монгол улсын гавьяат хуульч Д.Алтангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Arslan.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн Мөрдөн байцаах албаны ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэлийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр цагдаагийн байгууллагад эгэл жирийн цагдаагийн алба хаагчаас хурандаа болтлоо 30 гаруй жил ажиллаж, Улсын мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын албыг хашсан юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлд мэндчилгээ дэвшүүллээ

No automatic alt text available.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байрны өргөтгөл ашиглалтад орлоо

СХД-ийн цагдаагийн II хэлтсийн өргөтгөлийн байр ашиглалтанд орлоо Arslan.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байрны өргөтгөл 12 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад орлоо.

Хэлтсийн хоёр давхар барилгыг гурван давхар болгож өргөтгөх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд хэлтсийн барилгыг өргөтгөн засварласнаар алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, тав тух сайжирч, мэдүүлгийн өрөөнүүд, хурлын танхим зэргийг шинэчлэн тохижуулжээ.

Баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллалаа

ЦЕГ: Баярын өдрүүдэд 13 хүн архинд хордож, амиа алдлаа Arslan.mn

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Шинэ жилийн өдрүүдэд хэд хэдэн ноцтой хэрэг бүртгэгдсэн бөгөөд 12 сарын 19-ний өдөр "Фарм трейд" компанийн ажилтанд хутга тулган, эрүүл мэндэд хохирол учруулж, 20 гаруй сая төгрөгийг дээрэмдсэн. Энэ дуудлагын дагуу цагдаагийнхан шуурхай ажиллаж, хоёр залууг илрүүлэн хэргийг шалгаж байгаа аж.
Мөн архидан согтуурснаас караоке бааранд дуулуулсангүй гэсэн шалтгаанаар муудалцаж, үл таних хүний амь насанд халдсан байна. 

Шинэ жилийн өдрүүдэд 13 хүн архинд хордож амиа алдаж, 4000 гаруй хүн эрүүлжүүлэгджээ. Баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажилласан байна. 

ТЦА 2018 оны үйл ажиллагаагаа дүгнэж, шилдэгүүдээ шалгарууллаа

ФОТО: ТЦА 2018 оны үйл ажиллагаагаа дүгнэж, шилдэгүүдээ шалгарууллаа Arslan.mn

Монгол улсын хэмжээнд тээврийн салбарын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Цагдаагийн байгууллагын Тээврийн цагдаагийн албанаас улиран одож буй 2018 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.

Хурлын үеэр албаныхаа үнэт зүйлс, эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хичээл зүтгэл, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүллээ зориулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулсан юм. 

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаныхан шилдэгүүдээ тодрууллаа

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаныхан шилдэгүүдээ тодрууллаа Arslan.mn

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаныхан 12 сарын 26-ны өдөр оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, шилдэг алба хаагчдадаа шагнал гардууллаа.

Тус албаны “Хөдөлмөрийн аварга алба хаагч”-аар Статистик мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Уянга, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тасгийн ахлах инженер, цагдаагийн ахмад Т.Сайнзаяа, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Ш.Төгсжаргал,“Ажил мэргэжлийн аварга алба хаагч”-аар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Түвшинжаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Л.Нандинбаатар, Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулга нарын 7 алба хаагч, “Оны онцлох алба хаагч”-аар Мэдээллийн технологи, холбооны төвийн хэлтсийн ахлах инженер, цагдаагийн ахмад Ж.Хатанзориг, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Нарангэрэл нар шалгарчээ.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын тайлангийн хурал боллоо

Image may contain: 9 people, including Enhee Kadra, people standing

ЦЕГ Автобаазын 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурал өнгөрсөн долоо хоногт Сүлд чуулгын их танхимд боллоо.

Энэ үеэр хамт олноо хошуучлан ажилласан "Хөдөлмөрийн аварга", "Ажил мэргэжлийн аварга"-уудаа тодруулан шагнаж, урамшуулжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын шагналаар алба хаагчдаа шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн бөгөөд байгууллагын энэ оны "Шилдэг хамт олон"-оор Ашиглалтын хоёрдугаар хэсгийнхэн тодорсон аж. 

Санхүү, аж ахуйн албаны шилдэг алба хаагчид тодорлоо

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны тайлангийн хурал өнгөрсөн долоо боллоо. Тайлангийн хурлаар тус албанаас 2018 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнаж, шилдэг алба хаагчдаа тодруулан шагнал гардуулсан байна.

“Оны шилдэг удирдах ажилтан”-аар Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар, “Оны шилдэг инженер, техникийн ажилтан”-аар Хангалт үйлчилгээний төвийн Барилга байгууламжийн хяналтын тасгийн барилгын инженер, цагдаагийн ахмад Б.Тулгаа, “Оны шилдэг эд хариуцагч”-аар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нярав, цагдаагийн дэд ахлагч Б.Намсрайжав зэрэг алба хаагчид шалгарч шагналаа гарджээ. 

М.ЗОРИГТБААТАР: “Шинэ жил–Эргүүл хяналт” арга хэмжээг зохион байгуулж байна 

М.ЗОРИГТБААТАР: “Шинэ жил–Эргүүл хяналт” арга хэмжээг зохион байгуулж байна Arslan.mn

ЦЕГ-аас баяр, амралтын өдрүүдэд "Шинэ жил – Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатартай ярилцсан юм . Тэрээр "Шинэ жилийн баярын өдрүүдэд Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ жил – Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдэд авто болон явган эргүүл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуй нэгж, дэн буудал, цахим тоглоомын газарт тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж байна.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчид нэмэгдлээр дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хариуцсан нутаг дэвсгэр, гэр хорооллын  гудамж, талбайд эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байна." хэмээлээ. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүллээ

хар тамхи зурган илэрцүүд

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагатай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж, сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоожээ. Эдгээр хэргүүдийг үйлдсэн Ч, А, Б, Т, Д, Г нарыг дайчлан баривчлан гэмт хэргийг таслан зогсоож , цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

"САНТА” ЦАГДАА ажиллалаа

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг мөн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Санта цагдаа  арга хэмжээг зохион байгуулжээ.

Шинэ жилийн баярыг угтан замын цагдаагийн алба хаагчид сантагийн хувцас өмсөж, замын хөдөлгөөн зохицуулсан бөгөөд зөв, соёлтой, дүрмийн дагуу зорчиж буй жолооч, явган зорчигч нарт бэлэг гардуулсан байна.

“ЦАГДААГИЙН ГЭР БҮЛ” сэдэвт теле нэвтрүүлгийн уралдааны дүн гарлаа

“Цагдаагийн гэр бүл” сэдэвт теле нэвтрүүлгийн уралдааны дүн гарлаа

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2018 оны Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн ажил үйлс, амжилт бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор Сүлд чуулга, Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран “Цагдаагийн гэр бүл” сэдэвт теле нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулсан. Тэгвэл уралдаанд амжилттай оролцсон анги, байгууллагуудад шагнал гардуулах үйл ажиллагаа 2018 оны 12 сарын 27-ны өдөр Сүлд чуулгад болсон байна. 

“Цагдаагийн гэр бүл” уралдаант нэвтрүүлэгт цагдаа, дотоодын цэргийн 25 анги, байгууллагаас “Цагдаагийн ээж” сэдвээр 11, “Цагдаагийн гэргий” сэдвээр 14, “Цагдаагийн хүүхэд” сэдвээр 13 нийт 38 бүтээл ирүүлснийг хүлээн авч, үзэн танилцан сэтгүүлзүйн мэргэжлийн шалгуур, олон нийтэд хүрсэн байдал, байгууллага, хамт олны идэвх санаачилгыг харгалзан дүгнэжээ.

Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэнд хариуцлага тооцлоо

Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэнд хариуцлага тооцлоо Холбоотой Зураг

Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж тогтоосон байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын харьяат иргэн Б нь “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч А-г хэрэг шалгах явцдаа хоёр сая төгрөг авсан” гэжээ. Уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, эрүүгийн мөрдөгч А нь буруугүй болохыг тогтоожээ.

Худал мэдээлэл тарааж, цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэн Б-д харьяалах Цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээг ногдуулжээ. 

Цагдаагийн гэргий нар алба хаагчдад сэтгэлийн бэлэг барилаа

Image may contain: 3 people, people sitting

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын эхнэрүүд "Аарц" аянд нэгдэж, шинэ жилээр орон нутагтаа өндөржүүлсэн бэлэн байдалд шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаа, Онцгой байдал, Эмнэлэг, Шатахуун түгээх станцын ажилчдыг халуун аарцаар дайллаа. 

ХСИС-ийн 800 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэж ажиллалаа 

хсис зурган илэрцүүд

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан билээ. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд ХСИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн 800 сонсогч энэ сарын 25-наас эхлэн хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэлээ. Сонсогчид нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон Эргүүл хамгаалалтын газарт хуваарилагдан ажилласан байна. 

Гудамж замын хяналт шалгалтыг эрчижүүлэн ажиллаж байна 

Цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтыг эрчижүүлэн зохион байгуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд 12 дугаар сард нийт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1223 зөрчлийг илрүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598778
0 эможи

1y58y2bouz
2020-02-08 05:12
keyboard_arrow_up