Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Алга болсон иргэнийг эсэн мэнд олсон боловч морио унаад зугтжээ

2018 оны 12 сарын 03

Arslan.mn

Өнгөрсөн өдрүүдийн байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын шуурхай албаны мэдээллийг хүргэж байна.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Ховд, Увс аймаг, баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, салхи 24 м/с хүрсний улмаас Ховд аймгийн Мөнххайрхан суманд 3 айлын гэр,  Увс аймгийн Бөхмөрөн суманд 1 айлын гэр нурсан, 1 айлын 1,600 орчим бог мал уруудаж алга болжээ.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 5 хүн, 1 автомашинтай шуурганд уруудсан малыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1,520 малыг олсон тухай  мэдээллийг 12 дугаар сарын 2-ны өдрийн 23:00 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Эрэн хайх, аврах ажиллагаа:

Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Галуут багийн “Оросын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/  тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ 12 дугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг 12 дугаар сарын 2-ны өдрийн 18:27 цагт ОБГ-т хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:55 цагт тус багийн “Галуут нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
597765
2 эможи

Zochin
2018-12-03 11:20
Boon erel sural bolgoj baahan mongo tsag zav garzadsan hvn argagvi shd kkk
keyboard_arrow_up