COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

2018 оны 11 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ын жинд аварга боллоо. Тэрбээр аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан Монгол хүний, Цагдаагийн алба хаагчийн тэсвэр тэвчээр, ур чадварыг харуулан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан юм.

Н.Отгонбаатар нь 2009 онд БНХАУ-д болсон MMA Fight дүрэмгүй зодооны аварга, 2010 онд Санда боксын УАШТ-ний алтан медаль, 2010 онд Армийн гардан тулааны азийн нээлттэй цомын аварга, 2010, 2015 онд Монгол зоо каратегийн 2 удаагийн аварга, 2010, 2012 онд Сонсогчийн алдар тэмцээний 2 удаагийн аварга, 2010 онд MGL-1 тулааны дэд байр, 2014 онд Кёокушнка каратегийн ази тивийн мөнгөн медаль, 2014 онд Хятад Монголын MMA халз тулааны аварга, 2015 оны Байлдааны самбо бөхийн УАШТ-ний алтан медалийг тус тус хүртэж байсан Монголд болон тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан тулаанчдын нэг юм байна. 

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж буй чадварлаг алба хаагч, тамирчин билээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ЦЕГ-Хэвлэл мэдээллийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
597067
12 эможи

БАТ
2018-11-13 22:06
Бие бялдар бол байна аа байна !!! Амжилт хүсье !!!
БАТ
2018-11-13 22:06
Бие бялдар бол байна аа байна !!! Амжилт хүсье !!!
keyboard_arrow_up