Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2018 оны 10 сарын 28

Arslan.mn

Энэ долоо хоногт ЦЕГ-т болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

"Э.Бөхбат: Ирэх сараас цэцэрлэгийн цагдаа аян хэрэгжинэ"

Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсож бус хүүхдээ хүргэж буй асран хамгаадагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэхийг заана.

Мөн хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осолгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллах юм. Эргүүлээр ажиллах эцэг эхчүүдийг урьдчилан видео сургалтад хамруулж цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлагаар хангана.

Э.Бөхбат: Ирэх сараас цэцэрлэгийн цагдаа аян хэрэгжинэ Arslan.mn

"Баянзүрх дүүрэгт “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“ тѳслийг эхлүүллээ"

Төслийн нээлтэнд Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга цагдаагийн дэд хурандаа н.Эрдэнэбат, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Т.Дамбийням болон бусад албаныхан, иргэд оролцсон юм.  

Баянзүрх дүүрэгт  “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“ тѳслийг эхлүүллээ undefined

"Мөрдэстэй эрчүүдээ нийгмийн сүлжээнээс хамгаалаач"

Монголчууд эмгэнэж байна. Тэд мөрдэстэй эрчүүдийнхээ араас гашуудаж байна. Учир нь “Аав нь эртхэн ирэхийг хичээнэ ээ” гээд үрсээ үнсээд албандаа явсан цагдаагийн алба хаагч эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг саатуулах үедээ амь насаа алдсанаар эхнэр, дөрвөн үр нь өнчирч үлдсэн юм. Тэгвэл дээрх эмгэнэлт явдлаас нэгхэн хоногийн өмнө цагдаагийн алба хаагчид дахин нэг мөрдэстэй залуугаа нарт хорвоогоос алдаж, гурван бяцхан үрс нь аав аа” гэж дуудах эрхээ хасуулж өнчирч үлдлээ. Ямар их уй гашуу, ямар их харуусал вэ.

Мөрдэстэй эрчүүдээ нийгмийн сүлжээнээс хамгаалаач Arslan.mn

"Ирэх сарын 1-ээс эхлэн замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөнө"

Хорин нэгэн аймаг, алслагдсан гурван дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчдад ирэх сарын 1-ээс эхлэн мөрдөх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн сургалтыг өнгөрөгч баасан гаригт онлайнаар заалаа.

“Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлт, шинэчлэл” сэдэвт сургалтыг Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран зохион байгуулсан юм.

Ирэх сарын 1-ээс эхлэн замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөнө Arslan.mn

"Сонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ"

Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар насанд хүрээгүй хүн үйлдсэн нийт 592 гэмт хэрэгт 604 хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 31 хэргээр буюу 4,9 хувь, гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 140буюу 18,8 хувиар тус тус буурсан. Мөн хугацаанд гэмт хэргийн халдлагад 1271 хүүхэд өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 47 буюу 3,8 хувиар өссөн. Үүнээс 64 буюу 5.0 хувь нь нас барж, 416 буюу 32,7 хувь нь гэмтсэн байна. 

Сонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mn

"20 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг илрүүллээ"

1998 онд хүн амины онц ноцтой хоёр ч хэрэг гарсаныг хоёуланг нь 20 жилийн дараа илрүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдаж байв. Уг хэргээс хоёрхон сарын дараа мөн хүн амины онц ноцтой гарч, иргэн Б гэгч нь 50 гаруй удаа хутгалуулан онц хэрцгий аргаар амиа алдсан байдаг. Уг хэргийг цагдаагийн байгууллага уйгагүй шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж, тасралтгүй ажиллагаа явуулсаны дүнд мөн 20 жилийн дараа буюу саяхан илрүүлж, гэмт этгээдийг саатуулсан юм.

20 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг илрүүллээ шөнийн эргүүл зурган илэрцүүд

"Хууль бусаар галт зэвсэг, сум олж авдаг, борлуулдаг 89 сэжигтэй этгээдийг хяналтандаа авсан"

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээгээр галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг 2018 оны эхний есөн сарын байдлаар 25 бүртгэгджээ. Энэ нь өмнө оныхоос буурсан үзүүлэлт юм байна.

Цагдаагийн байгууллагаас өмнөх жилүүдэд зохион байгуулсан тооллогоор

2016 онд 47225 галт зэвсгээс 31798 буюу 70.6 хувь нь
2017 онд 46327 галт зэвсгээс 36028 буюу 78.1 хувь нь хамрагджээ.
Үүнээс орон нутагт 32913 галт зэвсэг бүртгэлтэйгээс 26433 буюу 82.2 хувь нь нийслэлийн хэмжээнд 13414 галт зэвсэг бүртгэлтэйгээс 9595 буюу 73.9 хувь нь тоологджээ.

Хууль бусаар галт зэвсэг, сум олж авдаг, борлуулдаг 89 сэжигтэй этгээдийг хяналтандаа авсан Arslan.mn

"Өдрийн сурвалжлага: Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад ослоор нас барлаа"

Булган аймгийн Орхон сум хоёрдугаар баг Овоотын хөтөл гэх газарт Toyota Prado маркийн авто машин онхолдож нэг хүн нас барсан хэргийн тухай дуудлага 2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 01:23 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байв. Тэрээр Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон байна. Харин цагдаагийн үхлийн тухай амиа хорлолт байсан, Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулсан, золгүй тохиолдол байсан гэх мэтээр олон таамаг хөвөрч байсан юм. Олон таамгийн аль нь зөв болох, талийгаач ямар хүн байсан зэргийг тодруулахаар бид Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллаа. 

Өдрийн сурвалжлага: Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад ослоор нас барлаа Arslan.mn

"Хулгайд алдагдсан 30 гаруй гар утсыг эзэнд нь хүлээлгэн өгчээ"

Өнгөрсөн зургадугаар сард Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 204 гар утсыг хураан авч үүнээс 30 гаруй утсыг эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
 
Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн автобусны буудал, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгддэг байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж, гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

Хулгайд алдагдсан 30 гаруй гар утсыг эзэнд нь хүлээлгэн өгчээ 2017 онд нийт 4722 гар утас хулгайн замаар алдагдсан байна хулгай зурган илэрцүүд

"Иргэний зориулалттай галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байна"

Иргэн та галт зэвсэгтэй холбоотой холбогдох мэдээллээ доорх линкээр орж авна уу. 

ЛИНКЭЭР ҮЗЭХ: 

https://police.gov.mn/a/4012?fbclid=IwAR3_cDn1tU13xl3mnQVgsEhRJ5vzcSewZggBnSRnw_uf1EpWVZis_to-eaI

Иргэний зориулалттай галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байна undefined

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“ иргэд бусдын хүүхдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байна"

Цагдаагийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй "Хүүхэд хамгаалагч" төсөл хүн ам ихээр суурьшсан, гэмт хэргийн гаралт өндөртэй Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хэрэгжиж байгаа билээ. Тус дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хамт олон уг төслийн явц дээр бүрэн хяналт тавьж, зааварчилгаа зөвлөмж өгч чиглүүлж ажиллаж байна. Төслийн хүрээнд нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд эцэг, эхчүүд, хүүхдийн төлөө гэсэн чинхүү сэтгэлтэй иргэдийн дэмжлэг, оролцоотойгоор тус дүүргүүдийн хүүхэд, багачууд сургуулиасаа гэр хүртэл замд аюулгүй зорчиж байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хувьд 5 дугаар хорооны нийт 30 байршилд "Хүүхэд хамгаалагч" -дийг байршуулан, аюулгүй байдлыг хангуулан, аливаа үүсч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд ээлжээр ажиллаж байна. 

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“ иргэд бусдын хүүхдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байна Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596588
3 эможи

keyboard_arrow_up