Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 2 сарын 03

Arslan.mnЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт эхэллээ

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд шулуухан хэлэхэд “хувьсгал” хэрэгтэй байгааг бид ойлгож байгаа. “Барих-шилжүүлэх“ нөхцөлтэй концессийн гэрээгээр олгох санхүүжилтийг хугацаанд нь бүрэн барагдуулах, худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаас гадна холбогдох газар, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулж, зураг төсөв боловсруулж батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг III сард багтаан явуулж, IV сарын 01 гэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх зарчмыг бид хатуу баримтлах болно.

Arslan.mn

Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

Arslan.mn

Элэгний донор болсон залууг эргэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 42 настай өвчтөний донор болох Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнийг эргэж, хагалгаа амжилттай болсонд баяр хүргэлээ.

Arslan.mn

Нийслэлийн иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо

Бидний гол зорьж байгаа зүйл элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэх. Элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэхэд энэхүү хагалгаа том алхам боллоо. Хагалгааны техник, процессын хувьд Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр хийгдэж байгаагаас ялгаагүй. УНТЭ-ийн хувьд 40 гаруй хагалгаа амжилттай хийсэн, туршлагатай. Энэ жил манай төсөвт 650 сая төгрөг буюу 7 хагалгааны мөнгө Засгийн газраас тавьж өгсөн. Элэг нэгт Монголчууд хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт хийгдэж байгаа. Бид 2018 ондоо 7 хагалгаа, цаашид жилдээ 20 орчим хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бид элэгний хатуурал дээр хавдартай хүнийг сонгож хагалгаагаа хийж байгаа.

Arslan.mn

Нийслэлд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Бизнес уулзалтын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Тухайлбал, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, НОСК, Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ зэрэг байгууллагаас бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, аж ахуйн нэгжүүдэд зориулан үзэсгэлэн гаргаж, энэ онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулав.

Arslan.mn

С.Батболд: Энэ онд нийслэлд 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ

Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсийн зорилтот айл өрхүүдэд цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, боловсруулсан түлш олгоход 1.4 тэрбум, гэр хорооллын 110 мянган айл өрхийг цахилгаанаар халаах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 2.9 тэрбум, 80 мянган тонн хагас коксжсон түлшийг хөнгөлөлттэй үнээр зарахад үнийн зөрүүнд 3.1 тэрбум төгрөг олгохоор болсон.

Arslan.mn

Намын шинэ гишүүддээ батламж гардууллаа

Монгол ардын намыг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын өдрөөр МАН-д 125 гишүүн шинээр элслээ. Шинэ гишүүдэд намын батлах гардуулах ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Arslan.mn

“Ахмадаа дээдлэе” өдөрлөг боллоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Д.Баярсайхан жил бүр тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоогоод байгаа. Сар шиний баярын босгон дээр СХД-ийн 10, 11, 28-р хорооны нийт 1200 ахмад настнуудыг өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Arslan.mn

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Түүхт ойн баярын хүрээнд МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын их хурлын дарга М.Энхболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс иргэдийн хамт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Arslan.mn

Их жанжны 125 жилийн ойгоор 125 хүн Монгол Ардын Намын гишүүн боллоо

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намд шинээр гишүүн элсүүлэх арга хэмжээ Тусгаар тогтнолын ордноо боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар оролцож Монгол Ардын намд гишүүнээр элсч буй 125 хүнд намын батлах гардууллаа.

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан МАН-д шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагаанд хэлсэн үг

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсон, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Д.Сүхбаатарын  байгуулсан гавьяаг үнэлж баршгүй, төдийгүй түүхэнд дэлхий дахинд дуурсагдах хүн юм.  Монгол Улсын  тусгаар тогтнол, өнөөгийн  эрх чөлөө, ардчилалын  суурийг тавьсан  түүний баатарлаг үйлсийг дурсан санаж, хойч үе, хүүхэд, залуучууддаа үнэн бодит түүхийг сурталчлан таниулах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгоход чиглэсэн олон ажлууд өнөөдөр улс орон даяар зохион байгуулагдаж байна.  Нэг хүний мэндэлсэн баярын өдрийг тэмдэглэж байгаа гэхээс илүүтэй, нийгэм улс төрийн хувьд  хувьсгал авчирсан үйл хэргийг, түүхийн үнэнийг түмэн  олондоо сурталчилан таниулах арга хэмжээ  гэж ойлгож болно.

Нийслэл Их Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хороотой болов

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан түүний  амьдарч байсан гэрийнх нь   бууринд  цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр боллоо. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг тус хорооны иргэдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун,  Баянзүрх дүүргийн  МАН-ын хорооны дарга  Э.Бат Амгалан нар гардуулан өглөө.

П.Баярхүү: Гэр хорооллыг орчин цагийн хотын соёл, хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлнэ

“Дэд бүтцийн төв”-д холбогдсоноор иргэд ойролцоогоор 1 157 562 төгрөгийг инженерийн шугам сүлжээ ашигласныхаа нэг жилийн хэрэглээнд зарцуулахаар байгаа нь өнөөдөр төлж байгаагаасаа буурч төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон төвийн бүсийн үнэ тарифтай ойролцоо байгаа нь гэр хорооллын иргэдэд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр инженерийн дэд бүтцийн хангамжтай болох таатай  нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм.

Arslan.mn

Бямбад тэгш, нямд сондгойгоор төгссөн дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулна

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЗЦА-ны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нээлтээ хийлээ

Тус төв нь ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, сургалт хөгжлийн орчныг цогцоор нь бий болгожээ.

Arslan.mn

Иргэд цахимаар өргөдөл, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлдэг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ардчиллын боловсрол төв хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх “CHECK MY SERVICE” гар утасны аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүллээ.

Arslan.mn

"УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018" энэ амралтын өдрүүдэд болно

Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ. Монголчууд нэн эртнээс уухайлах ёсыг хийморь сэргээн жавар үргээдэг хэмээн бэлэгшээдэг байна. Иймд иргэд та бүхнийг мөсөн сур харваж шагайгаар наадан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцан айлчлан ирж буй Шар Нохой жилийн аз хийморийг шинжихийг урьж байна.

Arslan.mn

Авто машины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой

вто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой.

Arslan.mn

Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5 аж ахуйн нэгж байгууллагад 4500.0 мянган төгрөгийн, 1 албан тушаалтанд 300.0 мян.төгрөгийн, 13 иргэнд 1800.0 мян.төгрөгийн буюу нийт 19 газарт 6600 мян.төгрөгийн шийтгэл ногдуулж, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээх журмаар шийдвэрлэсэн байна.

Arslan.mn

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

Arslan.mn

Газрын харилцааныхан 2017 оны ажлаа дүгнэлээ

Улсын хэмжээнд бүх хот, суурин газрын нутаг дэвсгэрийг 1:1000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулан мэдээллийн санг буй болгож, хэрэглээнд гаргахад бэлэн болгосон, нийслэл болон 19 аймгийн төвийн газар дээрх, доорх шугам, сүлжээний мэдээллийн санг буй болгон байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцэд оруулж, хэрэглээнд гаргахад бэлэн болголоо.

Arslan.mn

Ирэх амралтын өдрүүдэд тодорхой цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус үйлчилнэ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гаригууд, 2 дугаар сарын 04, 11-ний Ням гаригуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  10 их багтаамжийн автобус 10:00,12:30,15:00 цагт үйлчилнэ.

Arslan.mn

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 64.407 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2605 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 37.3 хувийг 0-1 нас, 27.6 хувийг 2-4 нас, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Arslan.mn

Сургууль, цэцэрлэг байгуулах xүсэлтийг хүлээн авч байна

Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 28-ны хооронд нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Arslan.mn

Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай

Амралтын өдрүүдээр буюу 2018 оны 2 дугаар сарын 3, 2 дугаар сарын 10-ны “Бямба” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн, 2 дугаар сарын 04, 2 дугаар сарын 11-ний “Ням” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.

Arslan.mn


С.Амарсайхан: Иргэн бүр ажилтай, айл өрх бүр орлоготой байж урагшлан хөгжих нь та бидний эрхэм зорилго

НИТХ-аас нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхдээ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийнхээ оролцоог хангаж, шударга өрсөлдөөнд тулгуурласан, зарчимч, бүтээлч, ажил хэрэгч санаачлагыг дэвшүүлж байгаа. Ах ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ бодитойгоор дэмжиж хамтран ажиллах зарчмыг баримталж байна. Цаашид өрхийн үйлдчвэрлэгчдээс эхлээд үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн салбарын хөгжлийн бодлогыг бүхэлд нь шинэ түвшинд гаргах, тэднийг илүү ашигтай орлоготой, бүтээлч ажиллаж хөгжих боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид зөвхөн нэр төдий хоосон уриа лоозун, эсвэл хэсэг бүлгийн явцуу эрх ашигт нийцүүлсэн байдлаар гаргадаг буруу жишиг хандлагыг халах зайлшгүй байна.

Arslan.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Улаанбаатар смарт карт” ХХК-д ажиллалаа

Уулзалтад Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, орлогч дарга Г.Доржпалам, Улаанбаатар смарт  карт ХХК-ий Ерөнхий захирал  Юүн Жун И,  гүйцэтгэх захирал Г.Батзориг, Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ, Тээвэр үйлчилгээ, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал, болон бусад албаны хүмүүс оролцож, нийслэлийн нийтийн тээврийн салбарт хүндрэл бэрхшээлтэй байгаа асуудал, иргэдээс ирж байгаа гомдол санал болон  тус компаний зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудтай танилцаж, чиглэл өгсөн юм.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53341
0 эможи
keyboard_arrow_up