Зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ-ийг буулгаж байна

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг хотын ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн долоо хоногоос зогсоож эхэлсэн.
Энэ хүрээнд “Хархорин”, “Бөмбөгөр”, “Барс” зах болон МУБИС, Бөхийн өргөө зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт зөвшөөрөлгүй барьсан саравчийг буулгаж байгаа. Өдгөө нийслэлд 1500 гаруй ТҮЦ байгаа ажээ. Тэдний 500 орчим нь л зөвшөөрөлтэй. Бусад зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах тушаалыг МХЕГ-ын дарга болон хотын ерөнхий менежер гаргасан юм.
ТҮЦ эрхлэгчдийн холбооноос өнгөрсөн жил уг ажлыг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж, шүүхээс хотын даргын шийдвэрийг хүчингүй болгож байсан. Харин шинэчилсэн журам, МХЕГ-ын тушаалаар энэ удаад зөвшөөрөлгүй цэгүүдийг буулгах эрх зүйн орчин бий болсон байна.




