Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголчуудад эрхзүйн туслалцаа үзүүлэх төв Эрээнд нээгдлээ

2017 оны 8 сарын 31

БНХАУ-ын Эрээн хотод зорчиж буй монгол иргэд хятадын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гардаг тул Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас санаачлан Эрээн хотын Ардын Засгийн ордны Хууль зүйн товчооны дэмжлэгтэйгээр монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төв 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нээгдэн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус төвд монгол хэлтэй, кирилл үсэг мэддэг хуулийн ажилтан ажлын өдрүүдэд 0830-1800 цагийн хооронд монгол иргэдийг хүлээн авч, БНХАУ-ын эрүүгийн болон иргэний хууль тогтоомжийн талаар үнэгүй зөвлөгөө өгөхөөр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46539
0 эможи
keyboard_arrow_up