Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Онцгой байдлын 26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

2017 оны 8 сарын 29

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ удаагийн ээлжинд Онцгой байдлын албаны 26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч  генерал Т.Бадрал, “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 240 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаад баяртай байна. Нэг жилийн хугацаанд та бүхэн гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллана. Бие бялдрын болоод сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа” хэмээн бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Энэ үеэр Монгол Улсын Төрийн далбаа болон Онцгой байдлын албаны тугийг долдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж яваа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах ажиллагааны салбарын эмч, ахлах дэслэгч Ж.Хаш-Эрдэнэд гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46455
0 эможи
keyboard_arrow_up