Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хамаг Монголын овоог сэргээн босгох тахилга ирэх сард болно

2017 оны 8 сарын 29

Бурхан Халдун хайрханы Их цагаан аралд Хамаг Монголын овоог сэргээн босгох тахилга 2017 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл болно. Энэ талаар өчигдөр /2017.08.28/ мэдээлэл хийлээ. 

Хамаг Монголын Овогт Ураг Удмын Нэгдлийн УЗ-ийн гишүүн Б.Батням "Монголчууд өөрсдийн ураг удмаа мэдэхгүй болж байна. Хотод амьдардаг хүмүүс ойрхон байдаг ураг төрлөө мэдэхээс биш, хөдөө амьдардаг ураг төрлөө мэддэггүй байна. Үүнээс үүдэж нэгдэж чадахгүй хүчин мөхөсдөж, аливаа үйлийг бүтээхэд сэтгэл, оюун нь нэгдэхгүй байгаа юм. Тиймээс Монгол хүний оюун, сэтгэл, чадавхыг нэгтгэхэд энэхүү тахилгын гол зорилго оршиж байна" гэлээ.

Хамаг Монголын Овогт Ураг Удмын Нэгдлийн УЗ-ийн гишүүн Б.Баянбат "Овоонд нэгдэхээр ирсэн удмууд эрт үеэс шүтэж ирсэн хайрхадын овооноос чулуу авчирч залах ёстой. Ингэснээр  уул усны эрчим сэргэж, лус савдгуудын хүч нэмэгдэн, байгаль дэлхийн эрчмийг сэргээх учиртай юм" гэлээ. 

Эртний түүхт Бурхан Халдун уулан дахь овооны эртний суурийг тодруулан 2013 онд шав тавьснаас хойш өнөөг хүртэл сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлсээр иржээ. 

Одоогоор Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан аймгуудаас болон ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсаас зарим удам, угсааны төлөөллүүд Хамаг Монголын овооны үйлд нэгдэн, хүндэтгэл үзүүлсэн байна. 

гэрэл зургийг mpa.mn-ээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46445
0 эможи
keyboard_arrow_up