Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Улсын тусгай хамгаалалттай газруудад бартаат замын автомашинууд хүлээлгэн өглөө

2017 оны 8 сарын 28

Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадад бартаат замын автомашинууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа  өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-нд  хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай нутгийн Отгонтэнгэр, Хан Хэнтий, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нурууны байгалийн цогцолборт газар зэрэг 11 хамгаалалтын захиргаанд Land Cruiser маркийн 15 автомашин хүлээлгэн өглөө.

Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс “Энэ бол биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн бидний хамтын төслийн нэг хэсэг бөгөөд төслийн  хүрээнд  Герман Улс нийт 25 сая еврогийн хөрөнгийг олгоно. Бидэнтэй маш сайн хамтран ажиллаж буй Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье” хэмээлээ. Ийн 15 автомашин олгосноос гадна уг үйл ажиллагааны үеэр ТХГН-ийн нийт байгаль хамгаалагч нарт 610  хос өвөл зуны дүрэмт хувцасыг мөн хүлээлгэн өгсөн юм.

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46416
0 эможи
keyboard_arrow_up