Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан хадны хяналтын бүс Монголын эдийн засгийг сэргээхэд тустай

2017 оны 8 сарын 22

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэр гаргаснаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төлөөлөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Таван толгой ХХК-ийн эдийн засагч Ч.Төрмандах "Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах нь Хятадын гаалийн хяналтын бүсийг дэмжсэн бодлого. Харин Цагаан хадны хяналтын бүс идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар энэ жил экспортлох 22.4 сая тонн нүүрснээс 47 тэрбум төгрөгийн өртөг төсөвт цуглана. Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд орон нутгийн Таван толгой ХК-ийн экспортод гаргаж буй нүүрс голчлон дамжин тээвэрлэгддэг бөгөөд 2016 онд 4.1 сая тонн, 2017 оны эхний хагас жилд 2.7 сая тонн нүүрс борлуулсны 70 хувь нь гаалийн хяналтын бүсээр дамжсан байна" гэж тайлбарлалаа.

"Цагаан Хад Хөгжлийн Гарц" ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох "Цагаан хад гаалийн хяналтын бүсийг 2006 онд Гашуун сухайт боомт, Таван толгойн нүүрсний экспортод зориулж бий болгосон. Цагаан хаданд 130 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 10,000 гаруй жолооч нар ажилладаг. Захиргааны аливаа шийдвэрийг гаргахдаа эрх ашиг, иргэдийн санал бодлыг сонсох ёстой. Тэгтэл Засгийн газраас Цагаан хадны хянатыг зогсоох шийдвэрийг тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн дуу хоолойг сонсолгүйгээр гаргасан. Уртын урт тээвэрт яваа тээврийн хэрэгслийн 80 хувь нь Хятад компанийн эзэмшлийн машинууд байдаг" гэлээ.

Эрдэнэс Монгол" гаалийн хяналтын бүсийн эрхлэгч Д.Батбилэг "Цагаан хаданд идэвхтэй ажиллаж байгаа 27 хяналтын бүс байдаг.  Эдгээр бүсийг ажиллуулахд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Эдгээр хүмүүсийн хохирлыг Засгийн газраас яаж барагдуулах вэ? Тус бүсэд 600-700 орчим ажилчид амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг. Засгийн газраа Цагаан хадны ажилгүйчүүд хаачих вэ? Уртын урт тээвэр Хятадын эдийн засгийг дэмжинэ. Харин Цагаан хадны хяналтын бүс Монголын эдийн засгийг сэргээхэд тустай" гэв. 

Цагаан хадны хяналтын бүсээр дамжиж уртын урт, урт, богино гэсэн гурван тээвэрлэлт хийгддэг байжээ. 

  • Уртын урт тээвэр нь уурхайгаас гараад БНХАУ хүртэлх тээвэрлэлтийг хэлнэ -245км. Уртын тээвэр гэдэг нь Уурхайгаас Цагаан хадны хяналтын бүс хүртэлх -210-215км
  • Богино тээвэр нь Цагаан хадны хяналтын бүсээс хил гартал -20-25км хэлж байгаа аж. 

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46230
0 эможи
keyboard_arrow_up