Үхрийн махны үнэ буурч, хонины махны үнэ өсөв
2017 оны 8 сарын 18

Нийслэлийн статистикийн газраас мэдээлж буйгаар нэг кг хонины ястай мах дунджаар 6410, үхрийн ястай мах 7380 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 90, цул мах 20 төгрөгөөр буурчээ. Тухайлбал, “Хархорин” хүнсний захад 5500, “Бөмбөгөр”, “Меркури” захад 8000 төгрөгийн үнэтэй байна. Харин хонины ястай махны үнэ 60 төгрөгөөр буурч, цул мах 85 төгрөгөөр өссөн байна. Тухайлбал, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46108
0 эможи




