Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголд анх удаа "АЧААНЫ МАШИН-ы наадам болно

2017 оны 8 сарын 17

Монголд анх удаа том оврын машины наадам болох гэж байна.

Тээвэр зуучлалын ажиллагааг танилцуулж, олон нийтийн холбоог бэхжүүлэх, ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааны гүүр болох, энэ салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц хайх зэрэг зорилгоор “Сүлд Трак” компаниас ирэх баасан, бямба гаригт Авто худалдааны цогцолборт уг наадмыг зохион байгуулах юм.

Энэ хүрээнд том оврын 30 гаруй машины жагсаал, тоноглосон тэрэгний дуудлага худалдаа, ачааны машины шоу үзүүлбэр болно. Мөн тээврийн жолооч нарын дунд хоёр үе шаттай ур чадварын тэмцээнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүрмийн дагуу зохион байгуулахаас гадна хамгийн цэвэрч жолооч, тоноглосон машиныг тодруулах нь. Сонирхсон иргэд энэ үеэр ачааны машин жолоодож үзэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46069
0 эможи
keyboard_arrow_up