Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Зэвсэгт хүчин таван шинэ хурандаатай боллоо

2017 оны 8 сарын 10

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. Тухайлбал,

ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа О.Хүрэлбаатар,

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Баяргэрэл,

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн албаны дарга, ахлах инженер, дэд хурандаа Ч.Энхбаатар,

Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Э.Төмөр,

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа М.Мөнхбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгов.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Цол нэмэх тусам үүрэг хариуцлага улам нэмэгдэж байдаг. Эрхэлсэн албандаа бүтээлч, зүтгэлтэй, санаачлагатай ажиллаарай” хэмээн хурандаа цолтнуудад баяр хүргэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45840
0 эможи
keyboard_arrow_up