Оюутан цэргүүд удахгүй тангарагаа өргөнө
2017 оны 8 сарын 09

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.
Энэ үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, "Зохиомж" дээд сургуулийн төлөөлөл байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэй уулзалт зохион байгуулсан юм. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй Оюутан цэрэг хөтөлбөрт нийт 3500 орчим оюутан хамрагджээ. Оюутан цэргүүд албаа хааж дуусаад цэргийн бэлтгэл үүрэгтний үнэмлэхтэй болдог.
Энэ жилийн хувьд баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдах бөгөөд энэ сарын 13-нд тангарагаа өргөх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45793
0 эможи




