С.Зоригийн хэргийн шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна
2017 оны 8 сарын 04
Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хурал Улсын дээд шүүхэд хаалттай болж байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан ч Ерөнхий шүүгч Ц.Зоригийн ахалсан шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авсангүй.

Өнөөдөр 09.30-д эхэлсэн шүүх хуралд шүүгдэгчдийн гэр бүлийнхнийг мөн л оруулаагүй юм байна.
Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно гэж тус тус заажээ. Шүүх хуралдаан хаалттайгаар үргэлжилж байна.
















гэрэл зургийг mpa.mn-ээс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45651
0 эможи




