Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төв Азид анх удаа ТОГООЧ нарын тэмцээн болно

2017 оны 8 сарын 03

Монголд анх удаа "Chinggis Khaan's Challenge Cup 2017" олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байгаа талаар Монголын мастер тогоочдын холбоо, Кулинарийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар "Одоогийн байдлаар тэмцээнд ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, БНСУ, Итали, Румын, Турк, Серби, Сири, Катар, Тунис, Польш, Швейцар, Киргизстан, Казахстан, Узбекстан зэрэг орноос оролцохоо илэрхийлээд байна. Тухайлбал Катар улсаас 20 хүн оролцохоо мэдэгдээд байгаа. "Chinggis Khaan's Challenge Cup 2017"-ийн өмнө Манай улсын хувьд Залуучуудын аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулна. Шалгарсан тогооч нар олон улсын тэмцээнд оролцох эрх авна.

"Chinggis Khaan's Challenge Cup 2017" олон улсын тогооч нарын тэмцээний үеэр “Улаанбаатар цом-2017” буюу Монгол Улсын “Аварга тогооч” шалгаруулах уралдаан, “Монголын кулинарийн фестиваль” буюу монгол үндэсний брэнд хоолны шалгаруулалт, хоолны үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээнүүд болох юм.
Мөн "Бидний мэргэжил сайхан" хүндэтгэлийн жагсаал болно. Олон жишгээр тэмцээний үеэр үзэсгэлэн гардаг. Бид ч бас гаргах болно. Иргэд ирж үзэх боломжтой. Тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй төрөл нь хар хайрцаг буюу багийн тэмцээн байдаг. Энэ нь урьдчилан бэлдэхгүйгээр цэсээ тэр дор нь зохиогоод бүтээгдэхүүн хийх юм.  Энэхүү арга хэмжээнд Олон улсын 20 шүүгч ажиллана. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, импортлогчид, ресторанууд, 21 аймгийн хоол үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл оролцоно" гэв.

Монголын кулинарийн холбооны ерөнхийлөгч Н.Хандсүрэн "Монголд анх удаа олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байна. Тогооч нарын тэмцээн 2017 оны 09-р сарын 4-нөөс 8-ны хооронд Улаанбаатар хотноо болно. Энэхүү олон улсын тэмцээнийг Монголын мастер тогоочдын холбоо, Монголын кулинарийн холбоо, Дэлхийн тогооч нарын холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.

Төв азид анх удаа олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байгаагаараа онцлог. Уг тэмцээн нь олон улсын шилдэг тогооч нараар дамжин Монгол хоолны соёлыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн их татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Олон улсын тогооч нарын тэмцээн МҮХАҮТ,  Corporate зочид буудалд болно" гэлээ. 

123

123

123

123

123

123

гэрэл зургийг mpa.mn-ээс

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45636
0 эможи
keyboard_arrow_up