ФОТО: Эдгээр газрууд түймэртэй байна
2017 оны 8 сарын 03
Та бүхний харж буй энэ зураг бол яг одоогийн байдлаар түймэр асч байгаа газрын зураг. Эл зургийг сансараас авсан байна. Галын голомт нь Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон бөгөөд урд амууд нь тэр чигээрээ шатаж байгаа ажээ.
Асч байгаа түймрийн голомтод Онцгой байдлын залуус ажиллаж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө сайн дурын олон залуустай нийлэн зарим нэг түймрийг бүрэн унтраагаад байсан юм. Гэсэн хэдий ч ган ихтэй халуунд түймэр бүрэн унтраагүй эргэн асч байна. Одоогоор орон нутгийн онцгой байдлынхан болон нутгийн 50 гаруй иргэд түймэр унтраалцаж байгаа ч хүчрэхгүй байна гэсэн мэдээллийг нутгийн иргэд өгч байна.





Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45626
0 эможи




