Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг: Хамгийн ойрын зорилго бол 2018 оны тэмцээнүүд, олимпын эрхийн төлөөх тэмцээнүүд байна

2017 оны 8 сарын 02

Монгол Улсын Чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээж, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой саяхан болж өнгөрсөн. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээж байна. Хөдөлмөр зүтгэлээр хичээн амжилтад хүрч болдгийг С.Батцэцэг маань харуулсан билээ" хэмээв.

Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг "Өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар амжилтандаа бага зэргийн чамлалттай байгаа. Хамгийн ойрын зорилго бол 2018 оны тэмцээнүүд, олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдэд сайн бэлдэх болно. 

Шигшээ багт орохгүй гэдэг дээр шалтгааныг тодорхой хэлсэн. Анх шигшээ багт орж байхдаа цалин аваад маш их урам авч байсан. Түүнтэй адил залуу үеийнхэн маань ч бас тийм зүйлийг мэдрээсэй гэж бодсон. Даваа гарагийн өглөө сэрээд утсаа хартал олон дуудлага ирсэн байсан.

Ерөнхийлөгчийн зарлиг гарсан, яаралтай ирээрэй гэж хэлсэн. Хамгийн түрүүнд би аавынхаа тухай бодсон. Аав маань маш сайн хүн, ховор хүн. Аав маань бас баярлаж байгаа байх. Мөн хилийн цэргийн хамт олондоо их баярлаж явдаг. Хамт олон маань бүгд сэтгэлээсээ баярлаж, баярыг маань хуваалцаж байгаа. Ерөнхийлөгч цаашид 2020 оны олимпын талаар ярилцсан, 2020 оны олимпод барилдана гэдгийг би хэлсэн байгаа" гэлээ. 

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45583
0 эможи
keyboard_arrow_up