Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж, эрхийг нь сэргээж байна гэсэн мэдээлэл ХУДАЛ гэв

2017 оны 8 сарын 02

Сүүлийн үед цахим хуудсаар Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна гэсэн мэдээлэл тараад байгаа.

ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс энэхүү мэдээллийг няцааж тайлбар өглөө. "Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна гэдэг нь ор үндэслэлгүй, цуу яриа.

2017 оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй. Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна" гэв.


Эх сурвалж: ЦЕГ-ын бүртгэл хяналтын төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45582
0 эможи
keyboard_arrow_up