Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүч хэмнэсэн төслүүдийг дэмжих талаар хэлэлцлээ

2017 оны 8 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо болгон өөрчлөн байгуулсан. Ингэснээр тус хороо агаар, хөрс, усны бохирдлыг цогцоор нь хариуцах болж байгаа юм. Улирал тутамд болдог тус хорооны хуралдаанд МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож даргаллаа. 

Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, ногоон зээлийн сан байгуулах талаар хэлэлцсэн байна. Энэ сан нь ногоон төслүүд буюу байгаль орчинд ээлтэй техник, технологийг хөгжүүлэх, нутагшуулах зорилготой төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилгоор байгуулагдсан юм. 

Ингэхдээ сангийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээс татахаар тооцож төлөвлөсөн. Тус сангаас дараах үйл ажиллагааны чиглэлийг баталж, санхүүжилтийн асуудлыг нь шийдэхээр төлөвлөж байна. 

Үүнд: 

- Гэр хорооллын өрхүүдийг цахилгаан халаагуураар хангах,

- Цахилгаан авто машиныг зээлээр олгох,

- Эрчим хүч хэмнэсэн төслүүдийг дэмжих,

- Иргэд, ААН-үүдэд ногоон барилгын зээл олгох,

- Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зэрэг ажлыг хэрэгжүүлснээр агаарын бохирдол буурна гэж үзжээ. 

123

123

гэрэл зургийг mpa.mn-ээс

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45572
0 эможи
keyboard_arrow_up