Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

"Дэлхийн мисс"-д эх орноо төлөөлөн оролцох бүсгүйчүүдийг бүртгэж эхэллээ

2017 оны 8 сарын 01

"Miss World Mongolia 2017" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох сонирхолтой бүсгүйчүүдийг бүртгэж эхэллээ. Бүртгэл энэ сарын 11-нийг хүртэл Тэнгис кинотеатрын урд байрлах “M Plaza” төвийн I давхарт явагдаж байна.

Тэмцээнд оролцох хүсэлтэй бүсгүйчүүд арьс өнгө, итгэл үнэмшил, шашин шүтлэг, угсаа гарлыг үл харгалзан ялгаварлалгүйгээр оролцох боломжтой. "Miss World Mongolia 2017" тэмцээн аравдугаар сард БНХАУ-ын Саньяа хотод болох аж. Оролцогчдын бүрдүүлэх материал, тавигдах шаардлагыг хүргэж байна.

Үндсэн шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 2017 оны 10-р сарын 18-ны байдлаар 16 нас 6 сар хүрсэн ба 26 нас хүрээгүй байх
  • Монгол Улсын иргэн биш бол харьяат буюу Монгол Улсын иргэний үнэмлэхтэй Дэлхийн миссийн тухайн жилийн зохиогдох өдөр хүртэл /2017 оны 10-р сарын 18-наас өмнө/ сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад амьдарсан байх
  • Гадаад паспорттай байх бөгөөд паспортын хугацаа тухайн жилээс хойш багадаа 2 жилийн хугацаанд хүчинтэй байх
  • Гэр бүлгүй, хамтран амьдрагчгүй /эцэг эхийн болон хууль ёсны асран хамгаалагчийн тодорхойлсон тодорхойлолт/
  • Хүүхэд төрүүлж байгаагүй
  • Гоо зүйн анхан шатны мэдлэгтэй
  • Англи хэлний дундаж болон дээд түвшний мэдлэгтэй
  • Биеийн аль ч хэсэгтээ мэдэгдэхүйц том хэмжээний сорви, шивээсгүй
  • Биеийн аливаа хэсэгт мэс ажилбар хийлгээгүй
  • Тэмцээнд оролцогч нь Үндэсний тэмцээнд түрүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө үйлст хүчин зүтгэх хүсэл эрмэлзэлтэй байх
  • Ямар нэгэн хэл аманд өртөөгүй, ял шийтгэл эдлээгүй байх.

Бүрдүүлэх материал

  • Англи хэл дээр бөглөсөн application
  • Эрүүл мэндийн бичиг
  • Эцэг эх болон хууль ёсны асран хамгаалагчийн тодорхойлолт 
  • Усны хувцастай зураг 1% А5 хэмжээтэй
  • Гоёлын даашинзтай зураг 1% А5 хэмжээтэй /Чөлөөт хувцастай байж болно/
  • Нүүрний хэсгийг тод харуулсан зураг 1% А5 хэмжээтэй
  • Бүртгэлийн хураамж 50,000 төгрөг байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45548
0 эможи
keyboard_arrow_up