Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн 12 улсад суугаа монголчууд ОБЕГ-т 75 сая төгрөг хандивлалаа

2017 оны 8 сарын 01

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.

Өнөөдөр л гэхэд дэлхийн 12 улсад суугаа Монголчуудаас цугласан 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг "Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөл"-өөс ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө.

Тодруулбал, Ирланд, Швед, Австрали, АНУ-ын баруун эрэг буюу Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос төлөөлөн ирсэн хүмүүс ОБЕГ-т мөнгөн тусламжийг хүлээлгэн өгсөн юм.

Уулзалтын үеэр Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлийнхөн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас 780 гаруй сая төгрөг ОБЕГ-ын дансанд цугласан байгаа аж. Цаашид энэхүү хандивын мөнгийг түймэрт ажилласан гал сөнөөгчдийг амрааж, сувилах ажилд болон гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг сайжруулах ажилд зарцуулахаар төлөвлөж байна гэж Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр хэллээ.

123

123

123

123

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45542
0 эможи
keyboard_arrow_up