Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗЦА: Анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

2017 оны 8 сарын 01

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. Энэ үеэр бороо орсны улмаас замын гадаргууд гулгаа үүсэх, салхи ширүүсч замын үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй тул эрхэм жолооч, явган зорчигч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон зөвлөж байна. Мөн:

1. Эрхэм жолооч та хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,

2. Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох үйлдлийг хийхгүй байх, 

3. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ослын дохионы гэрлийг асааж болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх,

4. Жолооч та бусад замын хөдөлгөөнд оролцогч нараа хүндэтгэн ус, шавхаа цацахгүй байх,

5. Явган зорчигч та замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45534
0 эможи
keyboard_arrow_up