Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын буцалтгүй тусламжаар 1.28 сая тун малын вакциныг ӨНӨӨДӨР ГАРДУУЛЛАА

2017 оны 7 сарын 31

ОХУ-аас малын шүлхий өвчний эсрэг 1 сая 280 мянга 700 тун вакциныг Монгол Улсад буцалтгүй тусламж болгон гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Мал эмнэлгийн Төв лабораторийн гадаах талбайд боллоо.  

 
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны зургаадугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн 21 дүгээр чуулганд оролцох үеэр “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын ХАА-н сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсын нийт дөрвөн сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. 

Энэ ажлын хүрээнд ийнхүү эхний ээлжийн вакцин Монголд орж ирлээ.

Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон “ОХУ-ын тусламжаар нийлүүлж буй вакциныг эхний ээлжинд төвийн болон зүүн бүсийн зарим аймаг, сумдад нийлүүлэхээр төлөвлөсөн байгаа.

Хэнтийн аймгийн Хэрлэн сум, Улаанбаатар хот, Төв аймгийн Сэргэлэн суманд хамгийн түрүүнд вакцинжуулалт хийнэ. Учир нь дээрх газруудад өвчний тархалт их байгаа учраас хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа. 

Одоогоор 1.3 сая орчим тун вакцин ирсэн байна. Ойролцоогоор 2 сая гаруй малыг вакцинжуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн удаа ч бид ОХУ-ын вакцинуудыг хэрэглэж байсан. Энэ удаагийн вакцин нь тосон хүчилтэй, удаан үйлчилгээтэй гэдгээрээ онцлогтой. 9-12 сарын дархлаа үүсгэнэ” гэв. 

ОХУ-ын Бүх Оросын мал амьтан хамгаалах холбооны төвийн Шүлхийн вакцин үйлдвэрлэх цехийн дарга Д.В.Махайлишин тус вакцины талаар “Бидний хувьд Монгол Улсад тусламж үзүүлэх, сайн сайхан байдлыг тогтворжуулахын тулд энэ вакциныг тусламжаар өгч байна. 

Тус вакциныг 2017 оны IV сард үйлдвэрлэсэн. Вакцин үйлдвэрлэхэд хамгийн гол нь гоц халдварт өвчний төрлийг нь тодорхойлж, үүнийхээ дагуу үйлдвэрлэдэг. Бид Монгол Улсын онцлог, нөхцөлд тохирсон тус вакциныг үйлдвэрлээд ийнхүү нийлүүлж байна” гэв. 

123

123

123

123

123

123

123

123

123

 

 


ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN-ЭЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45497
0 эможи
keyboard_arrow_up