Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн осолд бага насны 13 хүүхэд өртжээ

2017 оны 7 сарын 31

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу энэ сарын 29, 30-ны өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. 

Зам тээврийн ослын 372 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 45 хүн гэмтэж бэртсэний 13 нь бага насны хүүхэд байжээ. Тухайлбал Хан-Уул дүүргийн нутаг ТЭЦ-3 станцын зүүн урд уулзварт “.Prius-20” маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хашлага мөргөж, онхолдсон хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Харин орон нутагт Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар асфальтан замд “T.Alphard” маркийн автомашин явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласнаас осол, хэрэгт холбогдсон таван жолооч , таван явган зорчигчийг бүртгэсэн байна.

Мөн өчигдөр /2017.07.30/ шороон шуурга шуурч, бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгджээ. Нийт бүртгэгдсэн осол, хэргийг авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдөх хэлбэрээр 30 осол, онхолдох хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдсэнийг албаныхан шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45495
0 эможи
keyboard_arrow_up