Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Олон улсын хүүхдийн наадамд ажиллах сайн дурын ажилтнуудыг бүртгэж байна

2017 оны 7 сарын 31

Ирэх сарын  12-ноос 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадам болох гэж байгаа билээ.

Тус наадмын нэг хэсэг болох Өртөөт Марафон наймдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдах юм. Сүхбаатарын Талбайгаас эхлэн 5 өртөөгөөр даалгавар биелүүлэн оролцох уг марафонд шүүгч зэрэг олон чухал ажил хариуцан ажиллах  сайн дурын ажилтнуудыг бүртгэж байгаа ажээ. Нийтдээ 150 сайн дурын ажилчид шаардлагатай ба энэхүү арга хэмжээнд оролцсоноор найз нөхдийн хүрээгээ тэлж, олон талын мэдлэгтэй болохын сацуу зохион байгуулах чадварт суралцах боломж нээгдэх юм.

Өртөөт марафоны үеэр сайн дурын ажилтан хийх сонирхолтой хүн байвал  88881988, 99117704 дугаарын утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45489
0 эможи
keyboard_arrow_up