Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цэвэр сайхан орчин аянд 18974 иргэн, ААН оролцжээ

2017 оны 7 сарын 31

БОАЖЯ-наас Хог хаягдлын тухай хуулйн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан. Тус аяны хүрээнд улс, аймгийн баяр наадмаар “Хоггүй эрүүл орчинд сайхан наадацгаая” уриа дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах болон зам дагуу зөөврийн хогийн сав байршуулах, гялгар уутыг даавуун уутаар халах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хоёрдогч түүхий эдийн цэгүүд шинээр байгуулах зэрэг ажлуудыг орон нутгийн удирдлагуудын зүгээс идэвхи санаачилга гарган өрнүүлсэн байна. Аяны хүрээнд 18 974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45487
0 эможи
keyboard_arrow_up