Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна

2017 оны 7 сарын 29

Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, хүчтэй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг УСУОХ-ээс малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороотой.

Мөн долдугаар сарын 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1,2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. Энэ сарын 30-нд ихэнх нутгаар өдөртөө халах боловч 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус , бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45461
0 эможи
keyboard_arrow_up