Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Наймдугаар сард болох үйл явдлын тойм

2017 оны 7 сарын 28

Долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 02-нд Олон Улсын Хүүхдийн "Найрамдал” цогцолборт “Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр жембори” болно.

Наймдугаар сарын 01-нд Монголбанкинд алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Алт" аяны нээлт болно.

Наймдугаар сарын 02-нд Монголын төмөр замчдын өдөр тохионо.

Наймдугаар сарын 04-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд "Таван түмэн сарлагийн баяр" болно.

Наймдугаар сарын 05-нд Улаанбаатарт Монголын Рок, Поп одод Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бид эх орондоо хайртай” тоглолт зохион байгуулна.

Наймдугаар сарын 05-06-нд “Даншиг наадам- Хүрээ цам 2017” наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Наймдугаар сарын 06-07-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд тус аймгийн ахмадын чуулган болно.

Наймдугаар сарын 08-нд Монголын аав нарын баярын өдөр тохионо.

Наймдугаар сарын 09-нд Монголын эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр тохионо.

Наймдугаар сарын 12-нд Баян-Өлгий аймагт Улсын начин Б.Серикийн цолыг мялаах наадам болно.

Наймдугаар сарын 12-17-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадам” болно.

Наймдугаар сарын 16-нд Монголын эрчим хүчний салбарын ажилтны өдөр тохионо.

Наймдугаар сарын 18-нд Монголын хүүхдийн ордонд ӨМӨЗО-ы Хөлөнбуйрын шинэ Барга үндэстний дуу бүжиг, соёл урлагийн тоглолт болно. 

Наймдугаар сарын 17-18-нд Улаанбаатар хотод Дэлхийн яруу найргийн 37 дугаар их хурал болно.

Наймдугаар сарын 19-20-нд Дорноговь аймгийн төв Сайншандад байрлах Хамрын хийдэд “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам болно.

Наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохионо.

Наймдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод “BRB” , “Монгол HD", “Xyyp”, “Brainstorm”, “Skinny” компани хамтран “XMF 2017" хөгжмийн наадам зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45420
0 эможи
keyboard_arrow_up