Төвийн бүсийн хурдан морины уралдаан эхэллээ
2017 оны 7 сарын 28

Засгийн газрын тогтоолтой "Хангарьд-2017" төвийн бүсийн хурдан морины уралдаан, баяр наадам Багануур дүүрэгт эхэллээ. Наадам энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан энэхүү уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулахаар байршлыг өөрчилж шийдвэрлэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45417
0 эможи




