Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Рашаан, сувилалд явсан бол гам ингэж барина

2017 оны 7 сарын 27

Иргэд зуны дэлгэр цагт амралтаа авч, рашаан сувилалд олноор амардаг. Уламжлалт анагаах ухаанд рашаанд орсны дараа заавал гам барих хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг.

Мэргэжлийн эмчийн хэлснээр халуун, хүйтэн рашаан, шавран эмчилгээ, бариа засал олон хоногоор хийлгэсэн бол хамгийн багадаа 7-14 хоног гам барих шаардлагатай юм байна. Тиймээс рашаан сувилалд явсны дараа хэрхэн гам барих талаар мэдээллийг Уламжлалт анагаах ухааны тэргүүлэх эмч Ц.Оджаргалаас тодруулан бэлтгэлээ.

 

Рашаан, сувилалд явсан бол даарч, бороонд норж болохгүй

 

Эмчилгээний явцад болон гам дуустал даарч хөрж болохгүй.

Байнга дулаан хувцаслаж бороо цасанд норж болохгүй

Халууцаж, хөлөрсөн үед хөлсийг сэвж, хүйтэн газар байж болохгүй.

Цонх, хаалганы салхинд нэвт цохиулж болохгүй.

Эмчилгээ эхэлсэн өдрөөс эхлэн гам дуустал гадаа гарахдаа чихээ бөглөн, малгай өмсөж алчуураар толгойгоо боож байвал сайн.

Хүйтэн усанд орж хүйтэн усаар гар нүүрээ угааж болохгүй.

 

Хоолны дэглэм барина

 

Аль болох ногоотой хоолноос татгалзаж, шим тэжээлэг хоол зооглох. Хоол ундны дэглэмийг нарийн баримталж, хэт их идэж өлсөх нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг тул ойрхон цагт бага багаар тохирсон хоол цайг хэрэглэх хэрэгтэй. Халуун, хүйтэн рашаан, шавар эмчилгээ эмчилгээний явцад хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог тул хоолны хордлого болох нь тун амархан байдаг. Мөн хэт тостой, хурц, хуурч хайрсан, халуун ногоо, хэт халуун ногоо, сармис хэрэглэхгүй байх. Эмчилгээний явцад болон гам дэглэмийн хугацаанд пиво ууж архидан согтуурвал өвчний эдгэрэлт хоёр дахин, тамхи их татвал гурав дахин удааширч тэр хэмжээгээр эмчилгээний үр дүн бууран эрүүлжих боломжоо алдана. Яс үе мөчний өвчтэй, хугарал, мултралтай хүмүүс айраг бага боловч уухыг хориглоно. Учир нь айраг дээрх өвчнийг задалж, сэдрээж өвдөлт шархиралтыг эрчимжүүлэн нэмэгдүүлдэгийг хатуу анхаарах хэрэгтэй.

 

Дээрээс нь сэрүүн төрлийн хоол тухайлбал, ямааны мах, будаа, үр тарианы төрлийн зүйл хэрэглэхгүй байвал эмчилгээ илүү үр дүнтэй байдаг.

 

Компьютер, гар утас удаан хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй

 

Рашаан сувилалд амарсан иргэд дээр дурдсан бороонд норохгүй, хүйтэнд даарч, халуунд халж болохгүйгээс гадна хэт ядрахаас сэргийлж, гартаа хүйтэн зүйл барихгүй байвал сайн. Компьютер, гар утас удаан хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

 

Эмчилгээний дараа бие тавгүйрхвэл эмчдээ хандаарай

 

Эмчилгээний явцад ямарч өвчин дахин хөдлөх цусны даралт ихдэх, зүрхээр өвдөх, амьсгаадах хандлага үргэлж дагалдах тул та өөрөө байнга хэрэглэдэг эмүүдээ болон зүрх, даралтны эмээ биедээ үргэлж авч явах нь зүйтэй. Мэдээж эмчилгээг эмчийн заалтгүйгээр дур мэдэн хийлгэх бусад хүмүүсийн эмчилгээг даган дуурайж, эмчилгээг өөрчилж болохгүй. Учир нь өвчин нь адилхан боловч таны биеийн онцлог өөр бусад дагалдах архаг өвчнүүд адилгүй тул мэргэжлийн эмчийн заалтаар эмчилгээг хийлгэж эмч сувилагчийн зөвлөгөөг нэг бүрчлэн дагаж мөрдөх нь эдгэрэлтийг түргэсгэнэ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45399
0 эможи
keyboard_arrow_up