Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө

2017 оны 7 сарын 27

08:00 цагт: "Монголын Хэт Авиан Нийгэмлэг" дэргэдэх Дэлхийн Хэт Авиан оношлогооны Нийгэмлэгүүдийн Холбооны Монгол дахь сургалтын төвөөс тав дахь Олон улсын сургалтаа зохион байгуулах гэж байна. "Чингис хаан" зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт:  Ази Номхон далайн орны итгэмжлэлийн сүлжээг чадавхижуулах хөтөлбөрийн дор Стандарт, хэмжил зүйн газраас ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн санхүүжилтээр, Номхон далайн бүсийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Монгол Улсад ISO/TS “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд аудит болон баталгаажуулалт хийдэг байгууллагад тавих шаардлага” стандартын сургалтыг зохион байгуулна. Хаана: Улаанбаатар зочид буудлын 6 давхарт

09:30 цагт:  20-р дүрийн Бакула Ринбүчи багшийг Арслант ширээнд залах ёслол Бэтүб хийдэд болно.

10:00 цагт:  "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын XXIII наадам"-д амжилттай оролцсон баг тамирчдийн эхний хэсэг Туркийн онгоцоор эх орондоо газардана. Хаана: Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд

11:00 цагт:  УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн асуудлаар АТГ-ын үүдэнд хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.

11:00 цагт: Монгол Ньюс мэдээллийн төвд "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг санаачлагч Оном сангаас  Дэлхийн хепатитын өдөр/07.28/-ийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах тухай, мөн Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийн хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: МОНГОЛ, БНХАУ-ын бизнес уулзалт Blue Sky зочид буудлын Topaz танхимд болно. Уулзалтад ӨМӨЗО-ны дахь БИЗНЕС ХОЛБООНЫ Тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд оролцож, Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, эрх зүйн таатай орчинг судалж хөрөнгө оруулалт хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45375
0 эможи
keyboard_arrow_up