Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголын рок попын шилдгүүд ХАНДИВЫН ТОГЛОЛТ хийнэ

2017 оны 7 сарын 24

Хурд” хамтлагийн санаачилгаар Монголын рок попын шилдгүүд хамтран “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолтыг ирэх сарын 05-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ.

Эх орон, байгаль дэлхийнхээ төлөө сэтгэлээ чилээж, гал түймэртэй тэмцэхэд өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөхийг хүсч байгаа 40 мянган хүнд зориулсан тус тоглолтын тасалбарыг 10 мянган төгрөгөөр борлуулах юм.  Тоглолтын орлогыг Онцгой байдлын газар онгоц худалдан авахад зориулах аж.

Гэр бүл, найз нөхөд, ах дүү, ажлын хамт олноороо сайхан тоглолт үзээд эх орныхоо төлөө хандиваа өргөхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45280
0 эможи
keyboard_arrow_up