Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Герман дахь монголчууд сэтгэлийн хандиваа илгээлээ

2017 оны 7 сарын 24

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн хандивыг “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө.

Хандивын аяныг тус клубынхэн санаачлан зохион байгуулсан бөгөөд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа 100 гаруй төрийн бус байгууллага, иргэдээс 9.404.640 төгрөгийн хандив цугларсан байна.

Уулзалтын үеэр тус клубынхэн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мөн өнөөдөр “Хос Аз ХХК”-аас 5,000,000 сая төгрөгийн хөдөлмөр хамгааллын гутлыг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бол “Монхорус Интернэйшл ХХК”-аас ажилчдынхаа нэг өдрийн цалингийн үнийн дүнтэй тэнцэх үлээгч аппарат, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсыг бэлэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45279
0 эможи
keyboard_arrow_up