Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“1212.mn” АППЛИКЭЙШН ирэх сарын 1-ээс хэрэглэгчдэд хүрнэ

2017 оны 7 сарын 24

Статистик мэдээллийг  хялбар аргаар дэргэдээсээ авах боломжтой боллоо.


Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргадаг бүх тоон болон цаг үеийн мэдээлэл багтаасан “1212.mn” аппликейшн наймдугаар сарын 1-нээс хэрэглэгчдэд хүрэх гэж байна. Аппликэйшнийг татаж авснаар www.1212.mn сайт руу хандахаас гадна хэрэгцээт үзүүлэлтээ хүснэгт, график, газрын зураг зэргээс сонголт хийж дуртай хэлбэрээр хүлээн авах, ҮСХ-ны үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй харах, долоо хоногийн үнийн мэдээ болон сар тутам гардаг эмхэтгэлийг pdf хэлбэрээр хүлээн авах, статистикийн “Номын сан” -г үнэ төлбөргүй хэрэглэх зэрэг  олон талын мэдээллийг нэг дороос авах юм.

Эдгээр болон бусад мэдээллийг авахаас гадна аппликейшны “Мэдлэгээ шалгая тоглоом”-ын ялагч болж Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны гарын бэлгээр сар бүр шагнуулах боломж нээгдэж байна. Аппликэйшнийг наймдугаар сарын 1 буюу ирэх мягмар гарагт app store, google play-ээс ухаалаг гар утас, таблет  (iphone,ipad, android, android tablet)-д үнэгүй татаж авахаар байрлуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45265
1 эможи
keyboard_arrow_up