Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд энэ жил 21.9 сая ТӨЛ хүлээн авчээ

2017 оны 7 сарын 24

Улсын хэмжээнд өнгөрсөн жил 61.5 сая мал тоологдож 600 мянга гаруй мал хорогджээ. Энэ жил 21.9 сая төл хүлээн авч, 80 сая давжээ. Улсын хэмжээнд энэ онд 66 сая мал өвөлжих төлөвтэй байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв. 

Мал аж ахуй, бодлогын хэрэгжилтийн газрын дарга Я.Алтангэрэл: "Монгол Улс жилд 10 сая гаруй малыг дотоодын махны хэрэгцээнд ашигладаг. Аймгуудаас авсан мэдээллээр одоогоор нийт нутгийн 23 хувьд зуншлага хэвийн байгаа бол 43 хувь гандуу байгаа юм. Харин 34 хувь нь гантай байгаа. Тиймээс өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул дотоодын махны хэрэгцээнд зориулж ойролцоогоор 14 сая мал гаргахаар төлөвлөсөн.

Бороо бага орсны улмаас хадлангийн бүс нутгуудад ургац бага байна. Тиймээс ХХААХҮЯ-наас хадлан бэлтгэх, зарим аймагт улсын нөөцөөс өвс хүргэх, дутагдаж буй малын тэжээлийг авах хөрөнгийг шийдвэрлэх зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулахаар төлөвлөсөн" гэв.

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45264
0 эможи
keyboard_arrow_up