Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголын нутагт судалгаа хийдэг олон улсын эрдэмтэд чуулна

2017 оны 7 сарын 19

Монгол Улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг маргааш зохион байгуулна.

Тус олон улсын хуралд ОХУ, Франц, АНУ, БНСУ, Турк, Тайвань, Швейцарь, Хятад, Чили, Герман, Англи зэрэг 13 орны 150 гаруй эрдэмтэн судлаач хүрэлцэн ирж, сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.

Мөн тус ойн хүрээнд 1967 оны 1 дүгээр сарын 5-нд Булган аймгийн Могод суманд болсон газар хөдлөлтийн голомтын бүс болох Могодын хагарал дээрх хээрийн хурлыг энэ сарын 23-26-нд зохион байгуулна.

Бэлтгэл ажлын хүрээнд талбайн геофизикийн судалгааны сейсмохайгуул, георадар болон цахилгаан хайгуулын болон агаарын зураглалын дрон хэмжилтийг тус тус хагарлын 3 сегментийн талбайд явуулж байна. Уг хагарлын судалгааны талбайд хагаралд хөндлөн зүсэлтээр ухсан сувгийн /тренч/ ханан дээр геологийн зураглал хийх ба дээрх геофизикийн хээрийн хэмжилтийн анхан шатны үр дүнтэй харьцуулан хэлэлцүүлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45102
0 эможи
keyboard_arrow_up